СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-04-18

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх асуудлаар Боловсрол Шинжлэх ухааны Сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, есөн дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Боловсролын газар болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Боловсрол Шинжлэх ухааны Сайд Л.Энх-Амгалан нийслэл дэх сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүрэлцээ, тулгарч буй бэрхшээл, шийдлийн талаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй 37,196 хүүхэд байгаа. Иймд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх хэд хэдэн шийдлийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан танилцуулж байв. Тухайлбал,

  • Цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх;
  • Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх;
  • Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах;
  • Байгууллагын цэцэрлэгийг дэмжих;
  • Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих;
  • Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх;
  • Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах;
  • Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх;
  • Хүүхэд харах үйлчилгээг дэмжих;
  • Хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал өгөх зэргийг тусгажээ. 

Ийнхүү цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газар, Нийслэл хамтран гаргах нь зүйтэй бөгөөд эдгээр шийдлийг 2022 оны төсвийн тодотголд тусгахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.