“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа Эрдэнэт медикал эмнэлэг өнөөдрөөс буюу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хэвийн үйл ажиллагаагаа эхлүүллээ
Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах зорилгоор Эрдэнэт үйлдвэрийн дэргэд байгуулагдсан тус эмнэлэг нэг сар орчим хугацаанд эмчилгээ үйлчилгээгээ зогсоосон байв.
Өнгөрөгч Баасан гаригт Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, орлогч Д.Үүрийнтуяа, орлогч Ц.Бат-энх, ЗХНБГ-ын дарга О.Отгонбаяр нар эмнэлгийн ажилтан, ажилчидтай уулзалт хийн, Засгийн газрын тогтоолын төслийг танилцууллаа.
Ингэснээр Эрдэнэт үйлдвэр 160 гаруй эмч, эмнэлгийн мэргэжлийн ажилчдаар бүл нэмж байгаа аж. Тус эмнэлгийнхэн үйлдвэрийн 7000 ажилтан, ахмадууд, МШӨ-ний улмаас групп тогтоолгосон 10 мянган ажилтан, тэдгээрийн гэр бүл нийт 20 мянган иргэн, мөн бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлнэ.
Эрдэнэт медикал эмнэлэг нь 8 тасаг, 1 төв, 7 алба, нийт 16 нэгж, 19 лабораторитой. Мөн бүрэн автомат үйл ажиллагаа бүхий ариутгалын тасаг, эмнэлгийн нэгдсэн IT систем, улсдаа ганц ЭХО оношилгооны аппарат бүхий Япон улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.