СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-18

ӨНӨӨДӨР: МИК, Шадар сайд С.Амарсайханы "эсрэг" ХБХ хийнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Өнөөдөр /2022.04.18/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.

6:00 цагт: “Тэнгис” кино театрт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Улаанбаатар синема” ХХК-ийн хамтран Гал унтраах дадлага зохион байгуулна. Утас: 88007354

10:00 цагт: УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

11:00 цагт: -Тусгаар тогтнолын талбайд иргэн Б.Батдэлгэр Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэх, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг хуулийн хүрээнд ажлаа хийхийг шаардаж өлсгөлөн зарлана.

-Хэвлэлийн хүрээлэнд Бурханы шашны шинэ төвөөс 70 давхарын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлын хүрээнд бурханы шашны уламжлал, зарим шинэчлэлийн талаар мэдээлнэ.

11:30 цагт: "Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын ипотекийн корпорациас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: ШШГЕГ-т УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хуралдаж, ШШГЕГ-ын үйл ажиллагаа болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцана.

12:30 цагт: Төрийн ордонд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсгол болно.

14:00 цагт: Төрийн ордонд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.