Өнөөдөр /2022.04.18/ нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр секунд байна.
Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн сав газраар 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.
Багануур орчмоор: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 18-20 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна.
19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21, 22-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи 19-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 20-нд нутгийн зарим газраар, 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.