Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онлайн такси үйлчилгээний "UBCab" ХХК-ийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцжээ.
Засгийн газар төрийн хэмнэлтийн хүрээнд "Төсвийн хэмнэлтийн тухай хууль" өргөн барьж, төсөвт байгууллагуудын хэмнэлтийг хуульчлахаар ажиллаж байна. Тухайлбал, хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэхээр хуулийн төсөлд тусгасан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Засгийн газрын харьяа байгууллагуудын автомашины үйлчилгээг цахим технологитой холбох замаар хэмнэлттэй, шуурхай, бүтээмжтэй болгох боломжийн талаар энэ үеэр ярилцсан аж.
"UBCab" ХХК нь "UBCab" аппликейшн ашиглан 14 мянган жолоочийг ажлын байраар хангаж, 400 мянган хэрэглэгчид 24 цагаар такси, тээвэр, шуудан хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Үүгээрээ тус компани олон тооны ажлын байр бий болгож, иргэдийн хөрөнгө санхүүг дэмжин, цаг завыг хэмнэхээс гадна нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад багагүй хувь нэмэр оруулж байна.
Хэмнэлт, шийдэл бүхий найдвартай, шуурхай ийм цахим үйлчилгээг төрийн байгууллагууд ч нэвтрүүлэх боломжтой гэж Ерөнхий сайд хэлжээ. Улмаар төрийн байгууллагуудын автомашин үйлчилгээний захиалгыг онлайнаар авч, хянах нэгдсэн системийг бий болгоход хамтран ажиллах хүсэлтийг "UBCab" ХХК-ийн хамт олонд тавьсан байна.
Мөн үйлчилгээгээ улам өргөжүүлж, нийслэл Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг бууруулах, түгжрэлийг арилгахад хувь нэмрээ оруулахыг хүсжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Унаагаа өөрөө зохицуулаав ажиодаа ирж чаддаггүй хүмүүс үү? Ийм сэтгэлгүй, хүний төлөө ажил хийж бга биш дээ. Ийм хүмүүсээс юу хшлээх болж бна
Нийтийн тээврийн апп-ыг ашиглан цаг заваа зохицуулахад маш их тус дөхөм болж өргөн хэрэглэж байна. Танай хамт олонд баярлалаа. АМЖИЛТ
Хэрвээ хувиараа таксинд суувал шууд өөр газар аваачаад барьцаалаад мөнгө нэхнэ гээд шээс алдаж байгаа.