Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам болон Нийслэл, дүүргийн Засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга, удирлагуудтай өнөөдөр уулзжээ.
Энэ асуудал нь жагсагчдын тавьсан шаардлагуудын нэг бөгөөд 2022 оны төсвийн тодотголд зарим шийдлүүдийг тусгахаар Засгийн газар ажиллаж байна.
Улсын хэмжээнд 2-5 насны нийт 305,278 хүүхэд байгаагийн 69,749 нь 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй аж. Нийслэлийн 57 байршилд цэцэрлэгийн хэт өндөр ачаалал үүсчээ.
Иймд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх дараах шийдлүүдийг БШУЯ санал болгож буйгаа танилцуулсан байна. Үүнд:
- Цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх,
- Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх,
- Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах,
- Байгууллагын цэцэрлэгийг дэмжих,
- Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих,
- Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх,
- Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах,
- Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх,
- Хүүхэд харах үйлчилгээг дэмжих,
- Хоёр настай хүүхэд бүрт хувьсах зардал өгөх зэргийг тусгажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газар, Нийслэл хамтран гаргах нь зүйтэй гээд, эдгээр шийдлийг 2022 оны төсвийн тодотголд тусгахыг үүрэг болгосон байна. Мөн 2022-2023 оны хичээлийн жилд хүүхдүүд цэцэрлэгт сугалаагаар хамрагддаг байдал арилсан байх ёстой гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Tanai umnugoviin darga nar chini yun surguuli barih alslagdsan ger horoolliin 8-r surguuli tsetserleg barih hurhngiig tsartsaachaad ta nariig harhaaraa guliitul doloogool bj l bnashdee zugeer uu erunhuu saidaa
Тэгээд хамгийн их авилга өгсөн хүүхдүүд орно. Бусад нь чацга царайлаад гэртээ харина