СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-16

🔴LIVE: "Цагаан хад" суурьшлын бүс 31 жилийн дараа тог цахилгаантай боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

31 жил тог цахилгаангүй байсан Ханбогд сумын Хайрхан багийн "Цагаан Хад" суурьшлын бүс, нүүрс ачиж буулгах талбайн бүсүүд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдлоо.

Мөн тус суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг ахуйн үйлчилгээний газрууд, дэлгүүр, зоогийн газар, жолооч нарын амрах байр, кемп зэрэг газрууд бүрэн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон түүхэн өдөр боллоо.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж:

-Эрхэм хүндэт Ханбогд сумын Хайрхан багийн Цагаанхадын суурьшлын бүсэд ажиллаж амьдарч байгаа ард иргэд, аймаг орон нутгийн төлөөлөл, эрчим хүчний салбарын удирдлага, ажилтнууд та бүхэнд энэ сайхан өдрийн мэнд дэвшүүлье.
2018 онд Өмнөговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хот нь хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд уг санамж бичигт “Хайрхан” баг, “Цагаан хад” суурьшлын бүсийг ЦДАШ-аар холбох ажлыг тусгасан билээ.
2020 оны 11 сард ӨМӨЗО-ны Баяннуур хотоос хоёр хилийн дунд холболт хийхээр төлөвлөж байсан хэдий ч цар тахлын улмаас хил хаагдаж энэхүү ажил түр саатаад байсан.
2021 оны 12 сарын 27-ны өдөр Шинэ оны босгон дээр Өмнөговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн удирдлагууд, эрчим хүчний мэргэжлийн байгууллагууд хамтран Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Хайрхан баг”, Цагаан хад суурьшлын бүсийн цахилгаан хангамжийн 35кВ-ын ЦДАШ, Хайрхан багийн 35/10кВ-ын 1600кВА, Цагаан хад суурьшлын бүсийн 35/10кВ-ын 2500кВА дэд станцуудын үзлэг, туршилтын ажил бүрэн хийгдэж, улмаар .

Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад суурьшлын бүс нь цахилгаан дамжуулах агаарын шугамд холбогдсонд БНХАУ-ын Өвөр Монголын Баяннуур хотын удирдлага, Өвөр Монголын ЦЭХ (Групп) ХХК, Боомтын 110кв-ын Дэд станцын хамт олон, Баяннуурын Цахилгаан түгээх салбар компанийн Диспетчерийн төв, Монгол улсын “Эрчим хүчний яам”, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтнууд, цахилгааны шугам сүлжээ, дэд станцыг барьж угсралтын ажлыг гүйцэтгэсэн “Гандирын тал”, “Энх-Өглөө” ХХК, суурьшлын бүсийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэсэн “Хуяг эрчим” ХХК, “Ихэр баян говь”, “Ирвэст шүтээн” ХХК-ууд болон эрчим хүчний салбарын удирдлага, инженер техникийн ажилтнууд, энэхүү үйл ажиллагаанд оролцогч бүх төлөөллүүдэд чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлж байна.

Ингээд 31 жил тог цахилгаангүй байсан Ханбогд сумын Хайрхан багийн Цагаанхад суурьшлын бүс, Нүүрс ачиж буулгах талбайн бүсүүд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, энэ суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа ахуйн үйлчилгээний газрууд, дэлгүүр, зоогийн газар, жолооч нарын амрах байр, кемп зэрэг газрууд бүрэн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон түүхэн үйл ажиллагааны гэрч болж байгаа та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөж, ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСИЙГ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМД ХОЛБОСОН энэ баяртай үйл ажиллагааг нээснийг мэдэгдэж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
2 жилийн өмнө
202.55.191.194

ийм газар нээлт хийж үг хэлэхээсээ ч иччих ёстой юм л даа эрхэм түшээд минь, уучлалт гуйж бол болох юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.