Засгийн газрын хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар С.Мөнхчулууныг томилоод байгаа юм. Тэрээр Зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлж, үндэслэлгүй үнийн хөөргөдлийг хязгаарлахын төлөө хичээн зүтгэх болно хэмээн мэдэгджээ.
Өчигдөр буюу 2022 оны 4 сарын 15 нд Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч агентлаг Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын даргын албан тушаалд томилогдлоо.
Бидний амьдралд тохиож буй түүхэн хүнд үе болох дэлхий нийтийг хамарсан цар тахал, Орос Украйны дайнаас үүдэлтэй эдийн засгийн хямрал, үнийн өсөлт оргилдоо хүрсэн цаг үед энэхүү хариуцлагатай албанд томилж буй нь Монгол Улсын Засгийн газраас хүлээлгэж буй нөр их итгэл, өндөр хариуцлага гэж ойлгож байна.
Тиймээс миний бие Монгол улсын хууль тогтоомж, Засгийн Газрын шийдвэрийн хүрээнд Зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлж, шударга нээлттэй өрсөлдөөнийг дэмжиж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, үндэслэлгүй үнийн хөөргөдлийг хязгаарлахын төлөө хичээн зүтгэх болно.
Манай байгууллага нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг юм. Мөн өчигдөр батлагдсан "Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах" тухай хуулийн хэрэгжилтийг хангахад тодорхой үүрэг гүйцэтгэж ажиллах болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэсэг чимээгүй байхаар өмнөх хэргийг нь мартчихна гэж боддог юм байхдаа. Арай л доромжилж байгаа юм биш үү
Дүүгээ дуудаад сэлэмдүүлэх юм болуу
Аливаад тууштай зүтгэлтэй зоримог мундаг залуу санагдсан жинхэнэ үнэнийг нь одоо л харах цаг хугацаа ирлээ дээ. Иргэдийнхээ төлөө ихийг бүтээгээрэй ажилд нь амжилт хүсье.
Мөнх чулуун одоо өөрийгөө хэн бэ гэдэгээ Монголын ард түмэнд мэдрүүлчих Магнайгаас дутахгүй гэдэгээ харуулчих