Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 23 тохиолдол шинээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 17 нь Улаанбаатар хотод, 6 орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 166 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 563 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 14 нь нэн хүнд, 46 нь хүнд, 90 нь хүндэвтэр, 26 нь хөнгөн оноштой байгаа юм. Мөн тэдний 10 нь хүүхэд бол гурав нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Орон нутгийн хувьд, дөрвөн аймагт халдвар бүртгэгджээ.
Тодруулбал, Өмнөговьд нэг, Дорноговьд гурав, Архангайд нэг, Дундговь аймагт нэг тохиолдол тус тус шинээр илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.