Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох 33138 сурагчаас монгол хэл бичгийн шалгалт аваад буй. Шалгалтын материалыг IV сарын 3-10-ны өдрүүдэд монгол хэл, уран зохиолын 30 багш дүгнэж оноожуулан 13-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулсан.
Гэвч таван мянган шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо болох 400 оноог давсангүй. Шалгуулагчид өөрийн дүн оноотой санал нийлэхгүй байгаа тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гарган шалгалтын дэвтрийг эх хувиар нь тулган үзэх боломжтой юм.
Дүн оноог дараах линкээр орж харна уу. eyesh.eec.mn/home/mhb
Өнөөдрийн байдлаар 350 орчим өргөдөл ирж 200 гаруй нь материалаа тулгаж хариугаа аваад байгаа аж. Гэхдээ одоогоор дүн оноонд өөрчлөлт орсон тохиолдол гараагүй байна. Босго оноогоо даваагүй болон өмнөх шалгалтад хүндэтгэх шалтгааны улмаас ороогүй тохиолдолд тавдугаар сарын 7-нд зохион байгуулагдах монгол хэл бичгийн дахин шалгалтад хамрагдаж дүн оноогоо ахиулах боломжтой. Шалгалтын бүртгэл Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хаягаар дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл явагдах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.