Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "Төрийн үйлчилгээний албан хаагчдийн цалингийн хэмжээг инфляцтай уялдуулж үе шаттай нэмэгдүүлэх бодлогыг Засгийн газар барина" гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.
Төсөв дээр тавдугаар сарын 1-нээс тендер зарлагдан, гэрээ хийгдээгүй байгаа төсвийн хөрөнгө оруулалтыг царцаана. Тамгын газар болон төсөвт байгууллагуудын байр, театр, музей, цогцолбор, талбай тохижуулалт зэрэг сургууль, цэцэрлэг, эмнэлгээс бусад байрны засвартай холбоотой зардлыг хасаж байгаа.
Төр зайлшгүй оролцох шаардлагагүй төрийн өмчит үйлдвэрийг хувьчилна. Зарим нэг үйлдвэрийн 34 хувийг төр эзэмших бодлого барина.
Цэрэг, цагдаагийн байгууллагаас бусад төрийн байгууллагын дүрэмт хувцсанд 3 тэрбум төгрөг төсөвлөдөг. Одоо зарцуулагдаагүй байгаа 2,5 орчим тэрбум төгрөгийг танана.
Төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагаас бусад аж ахуйн нэгжүүдийн хувьд ажилтан төлдөг НДШ-ийн 50%-ийг он дуустал сар бүр төрөөс буцаан олгох зарчмын шийдлийг Засгийн газар гаргаж байна.
Энэ хууль он дуустал хэрэгжинэ. Ингэхдээ төсвийн тодотгол батлагдсаны дараа ирэх тавдугаар сараас олгох байх гэсэн хариултыг Сангийн сайд Б.Жавхлан хэлэв.
Тодруулбал, татвар төлөгчийн өөрийнх нь төлдөг 9,5 хувийн 4,5 хувь нь тухайн сард олгогдоно. Сайн дураараа НДШ төлдөг иргэдийн 50 хувь нь 2022 он дуустал олгогдоно.
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа:
-Нийгмийн Даатгалын Шимтгэлийн/НДШ/ 50 хувийн буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй. Эдгээрээс бусад салбарын ажилтнуудад хамаарна. Өөрөөр хэлбэл иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50%-ийг он дуустал буцаан авна. Хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт өгнө. Энэ нь түр зуурын арга хэмжээ. Харин Эрүүл Мэндийн Даатгалын шимтгэлд өөрчлөлт ороогүй" хэмээн тайлбарлалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Алдагдсан НД-н мөнгөө олж аваачээ. Тэгээд шимтгэлээ бууруулчих.
хувиараа нийгмийн даатгал төлдөг хүн буцааж 50% авхуу