СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-15

🔴LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Жагсагчдын тавьсан асуудлын 60 хувийг ойрын хугацаанд, үлдсэнийг дунд хугацаанд шийдвэрлэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар танилцуулав. 

Тэрбээр, "Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, саяхан болсон жагсаалтай холбоотойгоор 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 гаруй шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой асуудлыг өнөөдөр хэлэлцсэн. Ирүүлсэн шаардлагыг ангилан үзвэл:

-74 хувь нь үнийн өсөлт

-15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх 

-12 хувь нь авлига, шударга бусаар байдлыг эсэргүүцэх

-12 хувь нь цалин, нийгмийн баталгаа, суурь шинэчлэлтэй холбоотой асуудал байв.

Иргэдийн ирүүлсэн дээрх шаардлагын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой буюу үнийн өсөлттэй холбоотой асуудал байна.

Ачаа тээврийн эргэлттэй холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Тиймээс стандарт бус арга хэмжээ авахаас аргагүй болж байна. Гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зохицуулах хууль өнөөдөр батлагдлаа.

Нэгдүгээрт, . Зээлийн хүүгийн татаасыг төр хариуцахаар болсон. Монголбанктай хамтарч шатахууны үнийг боломжит дээд хувилбараар барих эрхзүйн орчин бүрдүүлсэн. Энэ багц арга хэмжээнд ойролцоогоор 100 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо гарсан. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ нэмэгдэж байгаа, манай улсад 1000 төгрөгөөр нэмэгдэх судалгаа гарсан. Засгийн газар шатахууны үнийг барихаас өөр арга байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хоёрдугаарт, хууль батлагдсанаар гурил махны үнийг тогтоон барих боломж бүрдлээ. Энэ хүрээнд нөөцөд байсан улаан буудайг ААН-үүдээс худалдаж авна..

Дотоодын хүнсний үйлдвэрлэгчдэд 1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ.

Хүнсний ногоо, улаан буудай тариалах, тосны ургамал, боловсруулах үйлдвэр, зоорь агуулах барих зэрэг хүнсний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буй ААН-үүдийн хүүгийн татаасыг төрөөс хариуцна. Засгийн газар энэ саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ" гэв.

Төрийн байгууллагууд автомашинаас татгалзаж, такси үйлчилгээ рүү шилжинэ 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төсвийн тодотголтой хамт Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг хамт өргөн мэдүүлэхээр болсон. Иргэдийн хувьд төрийн байгууллагууд төсвөө хэмнэхийг уриалж байгаа. Уг асуудлыг хуулиар зохицуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. Ингээд уг хуулиар төсвөөс цалинждаг бүх байгууллага уг хуульд захирагдана.

Төсвийн хэмнэлтийн тухай хуульд дараах гол, гол заалтууд багтаж байна:

-Төрийн өмчит компаниудын удирдлагын бүтэц дээр дэд захирал болон шаардлагагүй албан тушаалтнуудыг хуулиар хязгаарлана. Төрийн өмчит үйлдвэрийн захирал бие дааж шийдвэр гаргах боломжгүй болно.

-Төрийн өмчит 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулахаар 34 хувийг IPO гаргах асуудлыг УИХ-д оруулах санал гаргасан.

-10 орчим компанийг нэгтгэнэ

-10 орчим компанийг татан буулгана

-Хуулийн дагуу төсвийн хяналтаар төрийн байгууллагуудын төсвийг хянаад явна. Хот суурин газарт том оврын автомашин хэрэглэхийг хуулиар хязгаарлана. Том оврын автомашиныг зөвхөн Засгийн газрын авто баазыг төрийн байгууллагын авто бааз болгоно.

Хөдөө орон нутагт явах том оврын автомашиныг түрээслэх, цаашлаад төрийн байгууллага таксины үйлчилгээ авах, аль нэг аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллах байдлаар төр үе шаттай автомашинаас татгалзах асуудлыг хуулиар зохицуулах зүйтэй гэсэн зарчмын шийдлийг гаргасан.

-Чиг үүргийн давхардлыг арилгах чиглэлээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх

-Гар утасны зардал төлөгддөг асуудлыг цэгцэлнэ

-Зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг төр хариуцахгүй

-Бэлэг авах зардлыг хасна

-. Энгийн ангиллаар зорчино. Өөрөө хүсвэл зардлаа гарган бизнес ангиллаар зорчих боломжтой. Энгийн ангиллаар зорчихдоо дотоодын авиа компаниар үйлчлүүлэх.

-Төрийн байгууллагын сургалт, семинарыг цахимжуулах

 Уг хуулийг төсвийн тодотголтой хамт дараа долоо хоногт УИХ-д өргөн барина. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
54.36.118.162

Эхлэл.... Гэхдээ татаварын ихэнхийг бүрдүүлж байгаа компаниудад ндш, нөат гэсэн 2 том дарамт байна. Нөат-н хувиа багасга. Ндш-н ажил олгогчийн хувийн бас багасга

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.