СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-15

ТАНИЛЦ: 2022 онд нийтийн эдэлбэрт бүртгэх 20 байршлын хаяг

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

НИТХ-аас тогтоол гарч, 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га газар, 2021 онд 38 байршлын 20.67 га газар буюу нийт 108 байршлын 208.33 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэжээ.

Харин энэ жилийн хувьд нийслэлийн зургаан дүүргийн 25 байршлын 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр төлөвлөсөн байна.

Тодруулбал,

  • Баянгол дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.52 га,
  • Баянзүрх дүүрэгт зургаан байршил бүхий 13.95 га,
  • Сонгинохайрхан дүүрэгт гурван байршил бүхий 0.59 га,
  • Сүхбаатар дүүрэгт таван байршилд 0.65 га,
  • Багануур дүүрэгт таван байршилд 0.84 га,
  • Налайхад хоёр байршил бүхий 0.49 га газар байгаа юм.

Нийтийн эдэлбэрт бүртгэх 25 байршлын 16-д тохижилт хийх бол үлдсэн есөд өмнө нь тохижилт хийсэн байна. Нийтийн эдэлбэрт бүртгэх эцсийн шийдвэрийг НИТХ-аас гаргах бөгөөд нийтийн эдэлбэрт бүртгэснээр тухайн газар хэн нэгэн хувь хүн, аж ахуйн нэгжийн эзэмшилд очдоггүй. Харин нийтийн өмч болох юм.

Нийтийн эдэлбэрт бүртгэх 20 байршлыг танилцуулья

Байршил 1

Баянгол дүүргийн 4-р хороо, орон сууцны 3-р байрны баруун талд

Байршил 2

Баянгол дүүргийн 4-р хороо, орон сууцны 1-р байрны зүүн талд

Байршил 3  

Баянгол дүүргийн 5-р хороо, орон сууцны 5а,б байрны хойд талд

Байршил 4

Баянгол дүүргийн 5-р хороо, орон сууцны 2, 3-р байрны зүүн талд

Байршил 5

Баянзүрх дүүргийн 3-р хороо, 33-р сургуулийн баруун талд

Байршил 6

Баянзүрх дүүргийн 10-р хорооны байрны баруун урд талд

Байршил 7

Баянзүрх дүүргийн 15-р хороо, 129 дүгээр цэцэрлэгийн баруун хойд талд

Байршил 8

Баянзүрх дүүргийн 20-р хороо, Монгол шилтгээн цогцолборын хойд талд

Байршил 9

Баянзүрх дүүргийн 22-р хороо, 155 дугаар сургуулийн урд талд

Байршил 10

Баянзүрх дүүргийн 23-р хороо, Баатархайрхан 2б хэсэгт

Байршил 11

Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, орон сууцны 9-р байрны хойд талд

Байршил 12

Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, орон сууцны 32-р байрны хойд талд

Байршил 13

Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Бумбатын ам орчим

Байршил 14

Сүхбаатар дүүргийн 4-р хороо, орон сууцны 22-р байрны хойд талд

Байршил 15

Сүхбаатар дүүргийн 4-р хороо, орон сууцны 65-р байрны дунд

Байршил 16

Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 1-р цэцэрлэгийн зүүн талд

Байршил 17

Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 40-р цэцэрлэгийн хойд талд

Байршил 18

Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Сэлбэ дэд төвийн авто зам дагуу

Байршил 19

Налайх дүүргийн 2-р хороо, Соёлын ордны зүүн талд

Байршил 20

Налайх дүүргийн 2-р хороо, Даваажавын хөшөө орчим

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.