Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт барилга угсралтын стандарт, аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.
Өнөөдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт барилгын түр хашааны стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын байгууллагуудад шаардлага хүргүүллээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар хамтарч, аж ахуйн нэгж, байгууллагуудад аюулгүй байдал хангуулах, явган зорчигч, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд саад учруулахгүй байх шаардлагыг хүргүүлж, хэрэгжилтийг хангаж байгааг онцлов. Мэргэжлийн байгууллагууд барилга угсралтын ажлыг аюулгүй байдлыг ханган гүйцэтгэхийг зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.