СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-15

🔴LIVE: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Дарга хэлснээр үнэ тогтворжино гэж байхгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Зах зээлийн бус аргаар шударга өрсөлдөөний орчинд ажилддаггүй тогтолцоог дэмжээд яваад байх нь шийдэл биш. Дарга хэлээд үнэ тогтворжино гэж байхгүй. Засгийн газар тодорхой нэрийн бараан дээр тодорхой хугацаатайгаар оролдлогоо хийгээд үзэх хэрэгтэй. Жагсаал болохоос өмнө ч УИХ, Засгийн газрыг ажлаа хий гэж хэлсэн. Гэхдээ энэ бодитой зах зээлийн механизм биш.

Үр дүн гарах эсэхийг хэрэглэгчид л мэднэ. Мах, гурилын үнэ буулгах хэцүү. Харин шатахуун дээр цөөн тооны нийлүүлэгчид байгаа учир Засгийн газраас ярилцаад үнийг барьж болно гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.