СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-15

Урд хил энэ онд нээгдэхгүй байх өндөр магадлалтай болчихлоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлсэн үгнээс Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн рүү чиглэсэн, валютын өсөлттэй хэсэг дээр монголчууд “акцент” өгөөд, урд хилтэй холбоотой зүйлийг нь анзаарсангүй орхигдуулжээ.

Урд хил 2022 онд нээгдэхгүй байх өндөр магадлалтай гэдгийг 2021 оны аравдугаар сард хэлж байснаа сая дахин сануулсан байх юм.

Гишүүний ярьсныг бүрэн эхээр нь сийрүүлбэл,

-2022 онд манай улсад тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол үнийн өсөлт. Нийлүүлэлттэй холбоотойгоор хүнс, шатахуун, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн гээд бүх зүйл өсөлттэй байна. . Одоо бүр Украинд болж байгаа дайнтай холбоотойгоор ард талдаа амаргүй болчихлоо. Та бүхэн “Энэ жилдээ бүх зүйл сайхан болчихно” гэж бодож байгаа бол тийм зүйл байхгүй шүү. Энэ байдал 2023 онд ч үргэлжилнэ гэж хэлжээ.

Ковидын дельта хувилбар эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор 2021 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ хилээ хаасан. 2022 оны эхэнд Хятадын цагаан сар, Бээжин-2022 олимп, залгуулаад паралимп зохион байгуулагдсан. “Олимп дуустал урд хил нээгдэхгүй” гэсэн явган яриа оны өмнө гарсан нь дээрх үйл явдлуудтай холбоотой.  ХКН-ын “Тэг Ковид” бодлогын хүрээнд урд хөрш маань хилээ хаасан нь тус улсаас импортын 70 орчим хувиа авдаг манай улсын хүнс, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хүнд цохилт өгч, инфляц 15 хувь руу хурдалж, бараа, үйлчилгээний үнэ эрс нэмэгдээд байгаа билээ. Энэ байдал 2022 онд үргэлжлэх эсэх нь урд хил нээгдэхтэй шууд холбоотой болоод байгаа юм.

. Учир нь урд хөршид маань түүхэн, томоохон их хурал болох гэж байгаа юм байна.  

“ХКН-ын 20-р их хурлыг 2022 оны сүүлчийн хагаст Бээжин хотноо хуралдуулахаар болсон ба төлөөлөгчдийг сонгох ажил 2022 оны 6 дугаар сарын сүүлчээр өндөрлөнө” хэмээн cctv.com мэдээлжээ. Наймдугаар сард хуралдах товтой энэхүү их хуралд оролцох 2300 төлөөлөгч дундаас Төв хорооны шинэ гишүүд, ХКН-ын шинэ удирдлага бүрдэх юм байна. Мөн, Ши Жиньпин насан туршдаа БНХАУ-ын дарга байх эсэх нь энэ хурлаар шийдэгдэх тул дотоодын улс төрийн нөхцөл байдал хурцадмал байгаа гэсэн албан бус эх сурвалжийн мэдээ байна. Өөрөөр хэлбэл, их хурлын өмнө дотоодод дэгдсэн ковидыг дарах нь БНХАУ-ын удирдлагуудын нэн тэргүүний зорилт болсон тул 2022 онд урд хил маань нээгдэхгүй байх өндөр магадлалтай болжээ.

ХКН-ын энэхүү их хурлыг дэлхий даяар анхааралтай ажиглаж байгаагийн нэгэн илрэл нь энэ оны хоёрдугаар сард .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (15)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin zochin
2 жилийн өмнө
202.126.89.129

Ter darga songohod hil ymar hamaa bnaa hujaa nar uursduu l turj uheh bhda...

Зочин
2 жилийн өмнө
122.201.24.23

Оюука үл хуцмой. Чамаас болж гадагшаа гарцгүй боллоо

zochin
2 жилийн өмнө
202.55.188.123

хяддын хог орж ирэхгүй амар биз

ninj
2 жилийн өмнө
87.214.24.143

sain l biz , zalhuu mongolchuud mini oorsdoo ymaa hiij oorsdoo ymaa uildverle bidend chadahgui ym baihgui , zalhuugaa l ylan diileh heregtei , end tendehiin hog novsh hamj baihaar henii ch dor orohgui oorsdoo bolgotsgoo

ГЯТАД
2 жилийн өмнө
46.135.31.220

Товчоор хэлэхэд гятад улс Монголийг аль хэдийн эдийн засгийн хоригт оруулчихсан юм шүү дээ

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.206

Тийм ээ.

Angarag
2 жилийн өмнө
202.9.41.30

Оюук ац баяр хүргэхээр дэлхий дахин анхаарч байнаа гэсэн үг болно гэж үү. Хаха. ХКН-ын даргатай Оюук шууд онлайн уулзалт хийсэн нь маш том алдаа болж түүнээс хойш хилийн асуудал эхэлсэн шүү

Өвчингүй бол баян
2 жилийн өмнө
79.225.238.69

Урд хөршид гараад байгаа омикрон халдварт ковидын хэлбэр багасахгүй бол хилээ нээх аюул юм даа. Энэ дэлхий маш ээдрээтэй хэцуу байна даа. Хөгжил удаан яьагдах нь хамаа алга эрүүл саруул оршихыг бодоцгоож байтал болох бизээ.

Зочин
2 жилийн өмнө
103.57.94.157

Өөрсдөө ногоогоо сайн тарь. Гэр хорооллынхон хашаандаа өрхийн хэрэгцээний ногоо тариад. Даршлаад хэрэглээд сурчихвал. Уг нь ч болно л доо

Tuya
2 жилийн өмнө
192.82.70.139

Bvvr hezeech neehgvi bolgoh heregtei

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.13

Hilee butsaagaad tat hujaa naraa omhii 76 min ogood l bn ogood l bn hariud n yu hojij bgaamdee Honio away jungaa naraa

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.157

Тураад үхчихгүй байхөө Хятадаас хамааралгүй бол сайн л биз дээ

Wr
2 жилийн өмнө
202.126.89.173

Umhii novshiin huuriin hujaa nar uhej dald oroosoi

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.230

Uursduu uildber bari. Bid buh ajliin bair uildbertei baisan. Bugdiig ustgasan.Tolgoi hagarabch malgaidaa gen ernie ug bii. Dotoodiin asuudlaa eb belen negdej hamtarch baij Boston. Bid align bolgon belenchlej hor idej hori hubtsas umsuh yostoi gej. Yaagaad Mongol hun Mongol Turiin bodlogo haraataigaa sohrood suhurchihsun yum be sanaj serj eb negdlee negtge. Hen hohiroh be bid hohirno Ahmad ue relents hulants ubuu emcee ubug deedsiinhee aguu uhaanaa dahin surgalt. EB NEGDEL BOL HAMGIIN TOM UURCHLULT. Ajliin bair uildber bari. Bugdeeree 76 tolgoigoo negtgeed 1 tsul bolj ajillaya.

Малчин
2 жилийн өмнө
103.57.94.27

БҮРМӨСӨН ХААСУГАЙ.УРА,УРА....

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.