СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-15

Нийтийн тээврийн үнийг 2000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр яригдаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн өсөлт жинхэнэ утгаараа хөрсөн дээр бууж эхэлжээ. Орос-Украины хямралаас үүдэлтэйгээр он гарснаас хойш манай улсад шатахууны үнэ хэд хэдэн удаагийн давтамжтайгаар 100-200 төгрөгөөр нэмэгдсэн.

Энэхүү үнийн өсөлтийг дагаад өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс авахуулаад таксины үнэ хүртэл 1500-2000 төгрөгт хүрээд байна. Нийтийн тээврийн үйлчилгээний тухайд автобусны үнэ тарифыг өнгөрсөн хугацаанд төрөөс зохицуулж ирсэн. Энэ нь иргэдийн нуруун дээр үнийн өсөлтөөс үүдсэн ачаалал өгөхгүй байх төрийн бодлоготой холбоотой. Гэвч нийтийн тээврийн салбар өөрөө хувийн хэвшил. Дэлхийн зах зээл дээр өдрөөс өдөрт өсөж буй шатахууны /дизель түлшний үнэ 3131 төгрөг хүрсэн/ үнийг дагаад нийтийн тээврийн үнийг нэмэхгүй бол цэвэр алдагдал руу орох тухай тэд төр засагт сануулсаар байгаа аж.

Тэр ч байтугай "Дизель түлш 3000 төгрөг давчихсан энэ үед нийтийн тээврийн хөгжлийг ярих нь битгий хэл өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахад хүнд байна" хэмээн автобус компанийхан ил тод ярьж эхэлжээ. 

Иймд автобусны үнийг нэмэх талаар холбогдох газрууд шат шатандаа яриад эхэлсэн байна. Тодруулбал, 500 төгрөг байгаа автобусны үнэ 2000 төгрөг болж нэмэгдэж магадгүй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (16)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
43.242.243.170

Delhiin zah zeel deer neftiin une buurahaar manaih oros ulsaas avdag, gereetei baidag bolohoor une buurahgui gd buulgadaggui baij usuh der n suragaar n nemeed chaajihdag davartsan bandaashnuud shuu

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.212

Төр нь эсвэл хувь нь нэг талдаа авчаасай. Төрийн компаниудаа төр нь алдагдлыг нь хүлээж, хувийн компаниудаа хаядгаас биз дээ

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.49

1000 БАЙХАД БОЛНОО

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.158

ААН ээ дампууралахгүй гэвэл нэмэх л байхдаа. Харин парк шинэчлэл үнэхээр хэрэгтэй болсон бна. Ард түмнээс мөнгийг нь авч бгаа юм бол чанартай тохитой автобусаар л үйдчлэх хэрэгтэй дээ.

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.117

хуц, .аа. нэг автобусанд олон хүн суудаг, нэг явалтаар маш их мөнгө олдог, хүн нь буудал бүр дээр бууж, дахиад хүн нэмэгдээд минут тутамд 1 хүнээс 500 олдог. олон хүнээр үржүүлбэл асарих мөнгө. нэртэйгээр нь таксинаас үнэтэй болгооч

Зочин
2 жилийн өмнө
124.158.96.160

2000 болго хэн суухыг нь харьяа....ха ха

zochin
2 жилийн өмнө
66.181.161.17

suuh hun oldoh uu hariy nemchh

Зочин
2 жилийн өмнө
202.70.34.130

Жолоочид өгч байгаа бэлэн мөнгөн дээрээ хяналт тавьж, авч байх хэрэгтэй. Цоорхой уут шиг зарим орлого чинь жолоочийн кармаа руу урсаад байна.

Зочин
2 жилийн өмнө
122.201.24.196

жолооч болыдоо

Zochin
2 жилийн өмнө
64.119.27.56

2000 boloh ni zuv shuudee.ali bolgon aldagdaltai ajillaj ve.tsaana ni bas Hun baigaa shuudee.Ene humuus dandaa mungu nehehee boliochdee.Hen hudulmurluj ter Hun saihan ami darna .Tengerees genet mungu unahguiee

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.92

Автобусаа хангалттай явуулаад хүлээгдэл багатай нэг автобусанд хэдэн хүний ноором хэмжээ байдгийн түүнийгээ сайн баримтлаад авиобус хоорондын хугацаагаа ягштал баримтлаад явдаг бол нэмж болно л доо.Одоогоор бол ёстой хэн чадалтай нь сууж байна даа.Жолооч нар маш муу бүхээг дотороо тамхи датана.4-5 буудал газар тасралтгүй утсаар ярина.арайл бүхээг дотороо архи уухгүй л байх шиг байна.уудаг ч байж магадгүй зарим нь.

Зорчигч
2 жилийн өмнө
66.181.161.117

Автобусаар зорчигчдын бараг 40% нь хөнгөлөлттэй зорчигч, оюутан, үлдсэн 60% зорчигчийн тал нь жолоочид нь мөнгөө өгөөд явж байхад алдагдал гаралгүй дээ. Жолооч цалингийн гадуурх татваргүй хөөрхөн орлоготой болоод байгаа юм.

Жирийн нэгэн...
2 жилийн өмнө
203.91.115.53

Зссс...зайл.

500 baihad bolno
2 жилийн өмнө
66.181.161.38

500 baihad bolno

Зочин
2 жилийн өмнө
66.181.188.232

Жолооч гарын авсан бэлэг мөнгөө засаг ав.

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.21

Одоо байгаа үнээ жаахан бууруулаад аль эсвэл яг 500 төгрөгт бариад харин элдэвийн хөнгөлөлтүүдийг 100 хувь болих хэрэгтэй. За тэгээд төвийн хэсэгт зөвхөн автобус явуулаад автобусны явалтыг ямар нэгэн түгжрэлгүй болгоод үйлчилгээгээ сайжруулаад ажиллах хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.