Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотын "Тохилог хараа" ААТҮГ-ынхан энэхүү машиныг зохиожээ
Тус сум Монгол улсын хамгийн их хүн амтай /27 000/ сум. Энэ утгаараа аймгийн төвийн дайтай ажил өрнөдөг гэхэд хилсдэхгүй. Хотын хэмжээний орчны тоосжилтыг багасгах үүднээс тус газрын ажилтан албан хаагчид өөрсдөө зам усалгааны машин зохион бүтээжээ.
Уг машинаараа яг одоо туршилт хийж байна.
Хэдийгээр ийм зам усалгааны машиныг нийслэл хотод ашигладаг ч Мандал сумын төсөвт машин худалдан авах хөрөнгө төсөв байхгүй учраас өөрсдөө санаачилж, туршиж байгаа ажээ.
Ташрамд дурдахад, Мандал сумын иргэд одоогоос 14 жилийн өмнө иргэдийнхээ хандиваар хот дотроо хатуу хучилттай автозам тавьж, улсын хэмжээнд сайшаагдаж байсан билээ. Энэхүү санаачилгаас үүдэж дараа жил нь Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Шилдэг сум" шагналын анхны эзэд болж байсан түүхтэй сум.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Yamar mundag setgeltei yumbe