СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-04-15

Өнгөрсөн сард 344 хэрэглээний бараанаас 114 бараа, үйлчилгээний үнэ нэмэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 3 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 4.0 хувь, өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар

өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.0 хувь
  • мах, махан бүтээгдэхүүн 16.6 хувь,
  • согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 16.1 хувь,
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.5 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.7 хувь,
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14.2 хувь,
  • тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 23.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 3 дугаар сард улсын хэмжээнд 14.4 хувь гарсны 5.1 нэгж хувь буюу 35.4 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Инфляц 2022 оны 3 дугаар сард 14.4 нэгж хувь гарсны 52.1 хувь буюу 7.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Улаанбаатар хотод 2022 оны 3 дугаар сард хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 33.1 хувь буюу . Энэ оны 2 болон 3 дугаар сард судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн бараанаас 52 нэрийн барааны үнэ нэмэгджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.