Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 41 тохиолдол шинээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 25 нь Улаанбаатар хотод, 16 орон нутагт бүртгэгдсэн байна.
Уг өвчний улмаас эмнэлэгт 163 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 596 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 18 нь нэн хүнд, 51 нь хүнд, 86 нь хүндэвтэр, найм нь хөнгөн оноштой байгаа юм. Мөн тэдний 21 нь хүүхэд бол гурав нь жирэмсэн эмэгтэй байна.
Орон нутгийн хувьд, дөрвөн аймагт халдвар бүртгэгджээ. Өмнөговь аймагт 10, Дорноговьд хоёр, Архангайд хоёр, Төв аймагт нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.