СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Хөвсгөл аймгийн иргэдээс 300 орчим тэрбум төгрөгийг эргэлдүүлсэн “Бэлтэс Мөрөн” ХХК-ийг цагдаа, прокурорынхан шалгахгүй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Хөвсгөл аймгийн цагдаагийн байгууллагын удирдлагуудын хууль бус үйл ажиллагааны талаар хуульч Д.Алтангэрэл өнөөдөр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.

Хөвсгөл аймагт сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн мөнгийг 30-50 хувиар өсгөж өгнө хэмээн мөнгө завших үйл ажиллагаа явуулж буй "Бэлтэс Мөрөн" ХХК-ийг цагдаа, прокурорын байгууллага шалгалтын үйл ажиллагаа явуулахгүй байгаа тул Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Прокурорын ерөнхий газарт гомдол гаргахаар болсон байна.

Хуульч Д.Алтангэрэл:

.

Өнөөдрийн байдлаар иргэдээс 300 орчим тэрбум төгрөгийг авч эргүүлсэн гэх мэдээлэл байна. Иргэдийг залилж, бэлэн мөнгө авч угааж байгаа явдлыг шалгахыг цагдаа, прокурорын байгууллагад хандсан ч өнөөдрийг болтол хэргийг шийдвэрлэж өгөхгүй байна.

Хөвсгөл аймгийн цагдаа, прокурорынхон хэргийг шалгахгүй, нуун дарагдуулж, өөрсдөө тус газарт мөнгөө эргүүлдүүлсэн байж болзошгүй хэмээн хардаж байна.

Өнөөдрийн байдлаар мөнгөө өгсөн иргэд хохирсон зүйл байхгүй ч нэг л өдөр “Бэлтэс Мөрөн” ХХК мөнгө авч зугтах юм бол иргэд хохирох болно. Иймд хууль хүчний байгууллага иргэдийг хохирохоос өмнө нь мөнгө эргэлдүүлж байгаа “Бэлтэс Мөрөн” ХХК-ийг шалгахыг шаардаж байна гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.91

Алтангэрэлээ зайлаарай

Зочин
2 жилийн өмнө
64.119.27.45

Олон талаас бодох юм даа төр засаг буруу шийдвэр гаргавал маш олон хохирогч болно????

Хөвсгөл
2 жилийн өмнө
103.229.122.108

Өвчин зовлонтой банкны зээлийн дарамтанд орсон хүмүүсд бэлтэс мөрөн ххк маш их тус дэм болж байна. Энэ чинь пирамид хэлбэртэй сүлжээ бишээ .өөрөө ирж үзээгүй байж худлаа ярьж дэмий биздээ. Банкны мөнгийг хувааж идэж байгаа хүмүүсээ шалгуураа чи жнь : хөгжлийн банк

Зочин
2 жилийн өмнө
64.119.18.76

Юм олон талтай гэдэг биз дээ. Мөнгө чинь өсөөд сайн байгаа ч нөгөө талдаа хууль бус үйлдэлд оролцож байгаа биш үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.