Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байгаа. Иймээс өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 15-наас хүүхдийн кабинет, томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ.
Тухайлбал, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет, томуугийн амбулатори ажлын өдрүүдэд 08:30-21:00, хүүхдийн кабинет бямба гарагт 11:00-19:00, томуугийн амбулатори ням гарагт 11:00-19:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллах юм.
Түүнчлэн нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчин, “Ковид-19” халдварын эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх утас тогтмол ажиллуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.