СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-04-15

🔴 ЧУУЛГАН: Тагнуулын тухай хуулийг хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.15/ хуралдаан эхэллээ. 

Хуралдааны эхэнд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эцэслэн батлав.

Үүний дараа Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн ч хаалттай горимоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул чуулганыг хаалттай горимд шилжүүлэв.

Сурталчилгаа
  • 2022-04-15 11:10

    Тагнуулын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн батлав

    Улсын нууцтай холбоотой хуулийн төслийг хаалттай хэлэлцсэний эцэст эцэслэн батлах санал хураалтыг нээлттэй горимд шилжүүлэв. Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны  хэлэлцүүлгийг явуулаад эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

    Хуулийн төслийн танилцуулгад “Регистрийн дугаарыг Монгол Улсын иргэн төрсний бүртгэлд анх удаа бүртгүүлэх, Монгол Улсын харьяат болоход олгодог. Тухайн иргэнд олгосон регистрийн дугаар нь олгосон аймаг, нийслэл, сум, дүүргийг илэрхийлсэн үсгэн утга, төрсөн он, сар, өдөр, хүйсийг илэрхийлсэн тоон утгыг агуулж байдаг.  Тиймээс регистрийн дугаараар тухайн иргэний төрсөн он, сар, өдөр, хүйсийн мэдээлэл, оршин сууж байсан аймаг, нийслэл, сум, дүүргийн мэдээллийг мэдэх боломжтой байдаг.

    Иймд одоогийн хуулиар регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, Монгол Улсын Их Хурлын 2009 оны “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай” 100 дугаар тогтоолд заасны дагуу иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын нийтнасанд хүрсэн иргэдийн 98 хувь буюу 1.925.772 иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний бүртгэлийн холбогдох баримт бичигт ил харагдах бичилтээр тусгах нь зүйтэй гэж үзэж байна.

    Үүнтэй уялдуулан иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар тогтоолоо. Иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл уг хуулийн дагуу иргэний үнэмлэхэд ил бичигдсэнээр бодит байдал дээр иргэдэд багагүй хүндрэл бэрхшээлийг бий болгодог.

    Тухайлбал, Иргэний улсын бүртгэлийн тоон мэдээ, судалгаанаас үзэхэд нэг жилд дундажаар 16 ба түүнээс дээш насны 120000-130000 иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлж, мэдээллийн санд тухайн иргэний оршин суугаа газрын хаягийг өөрчилж, мэдээллийн санд тусгадаг.
    Энэ хаяг нь иргэний үнэмлэхэд бичигдсэн хаягаас зөрүүтэй болдог тул иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлж, иргэний оршин суугаа газрын хаяг өөрчлөгдөх тохилдол бүрт иргэний үнэмлэх сольж авах хэрэгцээ шаардлага үүсч байна.

    Мөн аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр засаг захиргааны нэгжийн бүтцэд өөрчлөлт оруулах тохиолдолд иргэний оршин суугаа газрын хаяг өөрчлөгдөж, тухайн иргэний гар дээрх баримт бичгээс зөрүүтэй болох тохиолдлууд байсаар байна. Түүнчлэн иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл иргэний үнэмлэхэд ил бичигдсэнээр бусад этгээд харах, иргэний хаягийн мэдээллийг ашиглан хохирол учруулах, иргэний хувийн аюулгүй байдал алдагдах зэрэг нөхцөл байдлыг бий болгосоор байна.

    Иймд иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар заасан” гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.