Өнөөдөр /2022.04.15/ өглөөний 07:50 цагийн орчимд "Буянт-Ухаа-2" хороолол орчимд зам тээврийн ноцтой осол гарсан байна.
Тээврийн цагдаагийн алба "Өглөө 07:58 цагт ослын дуудлага ирсэн. LC200 болон Приус маркийн гурван автомашин, нийт дөрвөн машин мөргөлдсөн. ХУД-ийн Замын цагдаагийн хэлтийн байцаагч хэргийн газар үзлэг хийж, акт тавин зөрчлийн хэрэг үүсгэн ажиллана. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэж мэдээллээ.
Ослын улмаас хүний амь хохироогүй.
Жолооч нарт хурдаа тохируулж явахыг Тээврийн цагдаагийн албанаас сануулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ok