БНСУ-руу хуваарьт нислэг үйлдэж эхэлсэнтэй холбогдуулан зөвхөн Интермед, ХӨСҮТ-ийн PCR шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч буйг цуцалсан болохоо МИАТ компаниас мэдэгдлээ.
Ингэснээр шаардлага хангасан бүх эмнэлгийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөх аж.
Ташрамд дурдахад, БНСУ гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн COVID-19 вакцины бүрэн тун хийлгэсэн гадаад аялагчдыг тусгаарлахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
БНСУ нь Pfizer, Janssen, Moderna, Astrazeneca, Novavax, Covishield, Sinopharm, Sinovac, Covaxin, Covovax вакцинуудыг хүлээн зөвшөөрч буй. Харин эдгээр вакцинаас өөр вакцин хийлгэсэн гадаадын иргэн тус улсын хилээр нэвтрэхээс өмнө QCODE буюу ЭНЭХҮҮ холбоосоор орж овог нэр, е-мэйл хаяг, паспортын мэдээлэл, зорчих болон оршин суух мэдээлэл, вакцинд хамрагдсан мэдээлэл (гэрчилгээ хавсаргах) зэргийг оруулан QR код авна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.