СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-15

ӨНӨӨДӨР: Үнэт эдлэл үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Нийслэл хотноо өнөөдөр /2022.04.15/ өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе. 

8:30 цагт: “Шангри-Ла” зочид буудалд "IPO-Mongolia" хөрөнгийн зах зээлийн олон улсын чуулга уулзалт болно.

9:00 цагт: ГХЯ-нд “Бүтээлч байдлын төлөөх соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” дэлхийн соёлын бодлогын тайлангийн хэлэлцүүлэг болно.

10:00 цагт:

  • Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдаж Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Тагнуулын байгууллагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хаалттай хэлэлцэх бөгөөд хуралдааны дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр чуулганы танхимын үүдэнд тус хуулийн төслийн талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 88083162
  • “Үндэсний мэдээллийн төв”-д Засгийн газрын цуцалсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессын гэрээний талаар “Кью Эс Си” компаниас мэдээлнэ.
  • Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төвд тус төвийн сурагчдыг үдийн цайгаар хангах, мэргэжлийн чиг баримжаатай олгох, чадавхжуулах, хөгжүүлэхэд туслах зорилгоор тохижуулсан “Нарийн боовны бичил өрөө”-ний нээлт болно. Утас: 94221111
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан" үндэсний чуулганы нээлтэд оролцож, үг хэлнэ.

11:00 цагт: ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна.

12:00 цагт:

  • МУИС-ийн хичээлийн I байранд “МУИС-ийн Эрдмийн элч”-ээр томилогдож орон нутагт ажиллах ахмад багш нарт хүндэтгэл илэрхийлнэ. Утас: 99002019
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ирэх онд хэрэгжүүлэх төслийн талаар иргэдийн санал асуулгыг улсын хэмжээнд 2022.04.15-ны өдрөөс авч эхэлнэ. Энэ талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр Хангарди ордны 14-р давхарт хийнэ. Энэ онд Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас 28.6 тэрбум төгрөгийн ажил хийнэ.

14:00 цагт: “Мишээл Экспо” төвд үнэт металл, үнэт чулуугаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, урлагч гоёлын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах “MONGOLIAN JEWELLERY & METAL EXPO-2022” үзэсгэлэнгийн нээлт болно.

15:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдаан дээр Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Ерөнхий сайд мэдээлэл хийнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.