™ watch dif|
Нийгэм | 2022-04-15

Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Хүний эрүүл мэнд болон хүнс хоорондын хамаарлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тогтоох судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд “зохицуулах үйлчлэлтэй” гэсэн тодотголтой шинэ нэр төрлийн хүнс бий болж байна.

Дэлхий дахинаа энэ төрлийн хүнсний үйлдвэрлэл, хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, Энэ үзүүлэлт 2024 он гэхэд 253 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгааг олон улсын судалгаануудад дурдсан байна.

Манай улсын хүн амын нас баралтад амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар болон хоол боловсруулах тогтолцооны өвчин зонхилох болж, статистик мэдээгээр 2016 онд нас баралтын шалтгааны 66.4 хувийг эдгээр халдварт бус өвчин эзэлжээ. Манай улсад энэ төрлийн хүнсийг тодорхой хэмжээгээр импортолж, дотоодын үйлдвэрүүд зохицуулах үйлчлэл бүхий хүнсний чиглэлээр судалгаа хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа. Гэвч тухайн хүнс хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулсан байдал нь харилцан адилгүй байна.

Түүнчлэн “зохицуулах үйлчлэлтэй хүнс” гэсэн нэр томьёог албан ёсоор тайлбарласан, уг хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн зохицуулалтгүй байгаагаас нэг талаас хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, эрүүл мэндэд нь эрсдэл үүсэх, эдийн засгийн хувьд хохирох, нөгөө талаас үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүн хөгжүүлэхтэй холбоотой тодорхойгүй байдал, хүндрэл чирэгдэл бий болох нөхцөл, шалтгаан болж байна.

Иймд зохицуулах үйлчлэлтэй хүнсний талаар нэгдмэл ойлголтод хүрч, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үүднээс энэ төрлийн хүнсний судалгаа шинжилгээ, баталгаажуулалт, үйлдвэрлэл, худалдаанд тавигдах шаардлага, баримтлах зарчмыг тодорхойлж, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг тогтоох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл нь 4 бүлэг 15 зүйлтэй.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.