УИХ-ын өнөөдрийн /2022.04.14/ нэгдсэн чуулганы хуралдаанаар "Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Сайншандын аж үйлдвэрийн паркаас хулгай хийсэн талаарх мэдээллийг өгөв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Үйлдвэр технологийн парктай болохыг би арван жилийн турш дэмжиж байгаа. Арван жилийн өмнө Х.Баттулга гэж нөхөр том том макет үзүүлээд, нэвтрүүлэг хийгээд, чуулганы танхимд "Та нар дэмжихгүй байна" гээд л байсан. Хөгжлийн банкны шалгалтын дүн дотор хэн, хэн хулгай хийснийг шалгах хэрэгтэй. Хулгайч хүн хүний хамаг итгэл найдварыг бөхөөдөг юм байна. Дээр нь хуулийнхан их нэмэр болдог юм байна. Намайг дэд сайдаар ажиллаж байхад Сайншандын аж үйлдвэрийн парктай холбоотой арван хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгаж байсан. Энд Х.Баттулгын зөвлөх, туслахууд холбоотой, мэдүүлэг өгсөн байдаг. Сонгон шалгаруулалттай холбоотой хэн үүрэг даалгавар өгч, хэн оролцож байсныг шалгаж байсан ч /арав гаруй хүн/ Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор эдгээр хүмүүсийг гэм бүруугүй болгосон. Ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болсныг мэдэхгүй. Зарим нь гадагшаа зугтчихсан байна лээ. Эрх мэдлийн шунал гэдэг бол мөнгөний шунал байдаг. Тэр хүмүүсийг харахаар мөрийтэй тоглогчид байна. Тийм хүмүүс араа боддоггүй, эзэн намайг хаан болж байгаад хариуцлагаас чөлөөлнө гэж итгэдэг юм байна. Энэ итгэлд өнөөдрийн хуулийн байгууллагыг толгойлж буй хүмүүс хариултаа өгөх хэрэгтэй. Зарим нь одоо ч зугтах гээд байр саваа бэлдэж байна. Тийм учраас Г.Ёндон сайдаас асууя. Та өмнөх гарсан хэргүүдийг мэдэж байгаа юу? Энэ хэрэг юу болсон бэ? Өмнөх хулгайн хаалгаа хааж, дараагийн асуудлаа яримаар байна.
Уул уурхайн сайд Г.Ёндон:
-Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын төслийн талаар 2012 оны 16 дугаар тогтоол гэж гарсан байдаг. Улсын төсвөөс санхүүжүүлэхийг Сангийн сайдад даалгасан байдаг. Төрийн өмчит "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор" компанийн 34 хувийг төр, бусдыг нь хувийн өмч эзэмшихээр болсон. Гэвч усны нарийвчилсан судалгаа хийж байгаа ч газар дээрээ буугаагүй. Үйл ажиллагааны зардал нь 2014 оноос улсын төсөвт суухаа больсон. Хувийн хэвшлээс мөнгө орж ирээгүй. Надад байгаа мэдээллээр бол зээлийн эх үүсвэрээр 9, улсын төсвөөс 6 тэрбум төгрөг гарсан гэсэн мэдээлэл бий. 2018 онд төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах тогтоолын дагуу комисс ажилласан. Гаргасан мөнгөний талаар эргэн танилцуулъя. Ер нь бол өмнөх аж үйлдвэрийн паркуудын гацаад явахгүй байгаа шалтгаан нь аж үйлдвэрийн паркаа чирээд явчих том компаниуд дутагдаад байдаг. Эрдэнэт ТӨҮГ шиг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ямар ч ажил хэрэгч юм алга инээлдээл попроол бүтэхгүйее та нар
Үнээн,үнэн....урвасан найз нарынхаа тухай дахиад нэг дурсаад үзээрэй....хормхон хугацаанд тэд олдог л байсан байдаг,хожмын хэтдээ эсрэг л байдаг юм билээ....
Бас нэг худ гар
Монголд 2 том бүлэглэл байдаг юм бна Да1 рнь МАН ынСү Батболд Багабанди нарын2 р нь Эби. Женко. Баттулгын гэсэн 2 том бүлэглэл байна Одоо энэ 2 том бүлэглэл л Хоорондоо зодолдоод бна шүү дээ Ард түмэн минь Сайн бодооорой Яаран нэг талыг дагаж намирч болохгүй