Монгол Улсад импортлох зөвшөөрөлгүй, лабораторийн шинжилгээнд хамрагдаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хууль бусаар хилээр оруулах гэж байсныг гаалийн байгууллагаас илрүүлжээ.
Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Гашуунсухайт боомтоор 15 нэр төрлийн 9,1 тонн хүнсний бүтээгдэхүүнийг нүүрсний автомашинаар тээвэрлэн улсын хилээр хууль бусаар оруулах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа хийж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.