СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-14

🔴 Н.Алтанхуяг: Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн овоолгыг ашиглаж үйлдвэр бариад иргэдэд ашиг хүртээнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай тогтоолын төсөл санаачилжээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

-Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн дэргэд "Эрдмин", "Ачит Ихт", "Зэс эрдэнийн хувь" ХХК-ууд хүдрийн овоолгыг ашиглаж үйл ажиллагаа явуулж байна. Эрдэнэт үйлдвэр хөрсөө хуулж үйлдвэр лүү оруулахдаа үйлдвэрлэлийн хэсэгт таарахгүй хэсгийг тусад нь овоолдог. Хураагдсан овоолгыг тэр компаниуд "Хаягдал" гэж нэрлээд өөр технологиор ашиглаж зэсийг нь ялгаж аваад байгаа юм. Өнөөдөр 19 овоолго бий.  Зөвхөн "Ачит ихт" ХХК-ийн ашиглаж буй хоёр овоолго дээрээс 2 тэрбум ам.долларын зэс гарна гэсэн тооцоо бий. Энэ мөнгийг хоёрхон хүн хувааж авах биш, аймаг, үйлдвэр, иргэд хувааж авах хувилбарыг би санаачиллаа.

Миний санаачилсан тогтоолын төслөөр бол хүдрийн овоолгыг ашиглах үйлдвэр барих юм. Уг үйлдвэрийг барих компани долоон жилийн хугацаанд үйлдвэрээ барьж, ашгаа аваад гарна. Тэр хугацаанд 34 хувийг эзэмшиж байна. Үйлдвэр барьж дууссаны дараа тэрхүү 34 хувиа Эрдэнэт үйлдвэрт өгнө. Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэр давхар 33 хувиа эзэмшиж байна. Үлдэж буй 33 хувийг Эрдэнэтийн 100 гаруй мянган иргэн хувь эзэмшинэ. Иргэд бэлэн мөнгө авахгүй. Орон сууцны зээл, хүүхдийн сургалтын төлбөр, даатгалын хураамж гэх мэт эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулахад гүйлгээ хийх байдлаар ашиглана гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.