СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-14

Б.Энхбаяр: Улсын нууц гэх нэрийдлээр цэргүүдийн талхыг 20000 төгрөгөөр шахаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар тендерийн буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-Энэ хуулийн төслийн 34.1 дээр тендергүй гэрээ байгуулж, шийдэх заалт оруулж ирж байна. Хэдэн төгрөгийн ямар төслүүдийн эрх авах гэж байна гээд үзэхээр .

Авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд Тендерийн хуулийг санаачилдаг. Одоо хэлэлцэж буй хуулийн 34.1 дэх заалтыг баталбал бид Тендерийн хуулиа хүчингүй болгох хэрэгтэй.

Яагаад гэвэл хоёрын хооронд бичгийн цаасан дээр тендер зарлаад, том бүтээн байгуулалтыг тендергүй хийе гэж байна. Томчууд нь хувааж найрлая гэж байгаа юм байна.

Хамгийн том хулгайг хуулиар хийдэг гэдэг. 20 тэрбум ам.долларын асуудлыг хуульгүйгээр хусах гэж байна. Төрийн өмчит компаниудад 10 их наяд төгрөгийн авлига байгаа талаар АТГ-т мэдэгдсэн.

Энэ хуулийн төслийн 3.13-т “төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд энэ төслүүд дээр санхүүжилт өгөхөд энэ хуулийг дагаж мөрдөхгүй” гэж байгаа юм.

Төрийн өмчийн компаниудын санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ хэлэлцдэг байя. Монгол Улс хоёр тусдаа төсөвтэй болсон. Улсын төсвөөс хэд дахин их мөнгө төрийн өмчит компаниудад эргэлдэж байна. Төмөр замын гэрээг улсын нууцаар халхавчилж хийж байгаа, тендергүйгээр. Энэ асуудлыг шалгуулна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.181.207

Талхны үнэ ч дэнджээ. Болорчулуун бол талхны үнэ хямд гээд байсан чинь ийм учиртай ажээ

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.11

Эрхэм гишүүн хэлж байгаа болохоор үнэн болж таарлаа арай ч дээ нүгэл нь нүдээрээ гарна даа

Зочин
2 жилийн өмнө
150.129.140.28

Яг үнэнүү

Зочин
2 жилийн өмнө
66.181.169.6

УБ хотоос Атар талх төмөр зам барьж байгаа Дорноговь аймгийн говийн хол сумуудруу зөөгөөд байхдаа яаваг юм бэ. Зүүнбаянд байгаа цэргийн ангид талхны цех байгуулаад л хангалт хийчих хэрэгтэй. Эсвэл Дорноговь аймгийн ЖДҮ эрхлэгч нарт захиалга өгөөд орон нутгийн иргэдийг бизнесийг дэмжих хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.