Энэ долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 12603 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 14569 төгрөгийн үнэ ханштай байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 335 (2.4%) төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 557 (3.4%) төгрөгөөр тус тус өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 12500 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 17000 төгрөг байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 308 (2.4%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 199 (1.5%) төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 9800 төгрөгөөр, харин “Их наяд” захад хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөгөөр худалдаалж байна.
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ
Хүнсний ногооны үнэ:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.