СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-14

“Сити баз консалтинг” компанитай байгуулсан гэрээг цуцлах санал гаргав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн нийтийн тээврийн газар болон “Сити баз консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах Ажлын хэсэг тайлангаа танилцуулав.

Тус компани таван чиг үүрэгтэйгээр анх 2017 онд байгуулагджээ. Анх 324 хүний орон тоотой байсан бол өдгөө 189 хүн ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчийг ажиллуулах гэрээ байгуулах эрхийг Нийтийн тээврийн газрын даргад олгосон байдаг. Энэ дагуу 2017 оны гуравдугаар сард байгуулагдсан “Сити баз консалтинг” ХХК-тай наймдугаар сарын 18-нд гэрээ байгуулжээ.

Гэрээ есөн зүйл, заалтаас бүрдсэн бөгөөд дөрвөн удаа гэрээг сунгаж, өөрчлөлт оруулсан байна. . Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ нэг ч удаа биелүүлээгүй гэсэн үг юм.

2017 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум байсан бол 2018 онд 43 тэрбум, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж, 50 хувиар буурчээ.

Гэсэн атлаа нийслэлийн төсвөөс гарч байгаа мөнгөн дүн нэмэгдсээр ирсэн байна. .
Нийслэлийн нийтийн тээврийн газраас “Сити баз консалтинг” компанитай байгуулсан гэрээгээ сар тутам дүгнэдэг ч хангалттай, бүрэн хангалттай гэж дүгнэдэг. Үзүүлэлтийг дүгнэх дүрэм, журам байдаггүй.

Шүүхийн шийдвэр энэ гэрээг хууль бус, ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж гарсан ч одоог хүртэл гэрээ үргэлжилж байгаа юм. Тус компанид гэрээ байгуулсан цагаас хойш 17.1 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн орлогоос өгчээ.

Жил бүр 3-4 тэрбум төгрөг өгсөн боловч төсвийн орлогыг сайжруулах үүргээ биелүүлээгүй байна. Иймээс .

Нийтийн тээврийн хотоос мөнхийн татаастай байдлыг цэгцэлж, зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байгааг онцолж байв. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тус гэрээг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цуцлахыг нийслэлийн Нийтийн тээврийн газарт Хотын даргын зөвлөлөөс үүрэг болгожээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.84

Солонгос смарт картаа бас шалга баахан татаас авсан улс, яг ажил явуулж бг компаниуд түлш,сэлбэг татварын өрөнд ороод явж бна шүү даргаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.