СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-14

🔴 С.Амарсайхан: Ипотекийн зээлийг 4,6 хувиар авч болох байтал МИК схем зохиож 6 хувь болгосон байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Шадар сайд С.Амарсайхан “Монголын ипотекийн корпораци” байрны төлбөрөө төлж байгаа иргэдийн зээлийн 2-3 хувийг луйвардаж авч байна" хэмээн мэдэгдсэн билээ. 

Тэрбээр өнөөдөр уг асуудлыг дэлгэрүүлж мэдээлэл хийлээ. Тэрбээр, "2013 оноос Монгол Улсын Засгийн газар Монголбанктай хамтран ипотекийн зээлийг гаргаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 5,2 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон. Ипотекийн зээлийн хүү 8 хувь байхад Монголбанк 4 хувийн хүүтэй эх үүсвэрийг арилжааны банкуудад өгдөг. Цаашлаад банкууд "Монголын ипотекийн корпораци” /МИК/-аар дамжуулж санхүүжилт хийдэг. Үндсэндээ 2,9-3 хувийн хүүгийн нэмэгдэл авдаг байжээ. 5 хувийн хүүтэй ипотекийн зээл 8 хувь болж иргэдэд очдог байсан байна.

Одоо 6 хувь болсон ч 1,6 орчим хувийг нь шимтгэл маягаар МИК авдаг. Санхүүжилтийн эх үүсвэр нь Монголбанкнаас 1 хувиар гардаг. Арилжааны банкууд 6 хувь болгож зээлээ гаргахдаа МИК руу шилжүүлж, буцаагаад МИК зээлийн санхүүжилтийн төлбөрийн асуудлыг хариуцаж явдаг бүтэцтэй байжээ.

МИК-д төрийн мэдлийн хувьд байдаггүй. Дийлэнх хувь нь /50-аас дээш хувь/ банкуудын мэдэлд байдаг. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкууд гэх мэт хамтарч энэ байгууллагыг удирддаг.

Цаашдаа төрийн өмчийн компаниуд буюу Монголбанк, СЗХ МИК-ийн дүрэм журамд өөрчлөлт оруулах хэрэгтэй. 100 хувь хувийн ААН-үүд зах зээлийн зарчмаар бонд босгоод /санхүүжилтээ өөрсдөө босгох/ явбал өөр асуудал. 1-2 хувийн зөрүү гэх мэтийг зөвшөөрч болох. Гэтэл эх үүсвэр нь Монголбанкнаас /төрөөс/ гарч байхад иргэдээс шаардлагагүй мөнгө аваад байгаа нь өөрөө том асуудал. 

МИК-ийг шууд татан буулгах юм уу хаах, төр мэдэлдээ авах асуудал яриагүй байна. Бүтцээ эргэж хар, зохион байгуулалтаа өөрчил, хяналт тавьж буй СЗХ-оо ажлаа сайжруул, зээлийн хүүгээ бууруул гэдэг асуудлыг тавьж байна" гэв. 

Засгийн газар дээрх саналыг тавьж буй бөгөөд МИК бүтэц зохион байгуулалтаа өөрчлөхгүй бол шаардлагаа тавьсаар байх болно гэж нэмж хэлэв. Өөрөөр хэлбэл МИК буюу хэн байх нь гол биш Монголбанкнаас гарч буй зээлийн эх үүсвэрийн шат дамжлагыг багасгаж, зээлийн хүүг бууруул, илүү зардлаа багасга л гэх шаадлагыг тавьж буй аж.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (22)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.160

Энэ бүх юмаа одоо л гэнэт мэдэж бгаа юм уу.

иргэн
2 жилийн өмнө
192.82.83.101

app гаргаал банканд шимтгэл төлөлтийг хүртэл болиулах хэрэгтэй.

Zochin
2 жилийн өмнө
202.21.124.130

АРАЙ АЙМААР ШҮҮ ЭНЭ БАНКУУД. ИРГЭДИЙГ МАШ ИХ ШУЛДАГ. МАШ ОЛОН ЖИЛ БАНКАНД ШУЛУУЛЖ БАЙЖ 66 САЯ ТӨГРӨГИЙГ 140- САЯ БОЛГОЖ ӨСГӨЖ ӨГСӨН ДӨӨ. МАНАЙ БАНКНЫ СИСТЕМ ҮНЭНДЭЭ Л ШУЛААЧ ДАА. ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА. УДАХГҮЙ МОНГОЛ ГЭЖ УЛС БАЙХГҮЙ БОЛОХ БАЙХ ӨӨ.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.26

Ард иргэддээ ийм хүндрэл учруулах ёстой юм уу олон жил хувааж төлсөөр нэг дахин илүү нугалж төлж бхад бид яаж амьдрах юм бэ. МИК саналыг яаралтай хүлээж авч шийдвэрлэхийг шаардаж байна.

Зочин
2 жилийн өмнө
64.119.31.162

Гэнэт мэдэж байгаа мэтээр ярих юмаа. Та нар ард түмний ажлаа хийгээд хэвийн амьдрах боломжийг хааж, хулгайлснаас өндийх аргагүй болтол нь өрийн дарамтанд оруулж, ядууруулж байгаагаа өөрсдөө мэдэхгүй биш маш сайн мэдэж байгаа шүү.

Zochin
2 жилийн өмнө
202.126.89.145

Hee yund itgej amidrah ve

Зочин
2 жилийн өмнө
150.129.140.83

Ипотекийн зээлийн хүүг бууруулах нь ард иргэдэд их дэм болно до. Асуудлыг яааралтай шийдэх хэрэгтэй

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.231

Olon jil 8% zeelee tolj bn iluu tolson mongoo suutguulj zeelee hay

Монгол
2 жилийн өмнө
103.212.117.172

Үнэн бол наад МИКээ татан буулгаад залилж авсан бүх мөнгийг нь улсад аваачээ арай дэндүү юм бусад нь мэдэж байсан юм бол ингээд гаргаад ирэхгүй яасан юм хамт идэж уугаад байсан юм уу

Монгол
2 жилийн өмнө
103.212.117.172

Олон жил зээлээ төлсөн хүмүүсийн зээлийг төлсөнд тооцохоор болж зарим нь бүр илүү ч төлсөн байна

Баярмаа
2 жилийн өмнө
192.82.84.117

МИК-ээ татан буулга.

Иргэн
2 жилийн өмнө
202.126.90.143

Энэ хүн шадар сайдынхаа ажлын хмймжэр юм аа

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.210

Илүү авсан мөнгийг иргэдэд буцааж өг. Банк иргэд 2 -ын лунд МИК байх ямарч шаардлага байхгүй. Иргэдийнхээ халаасыг ухаж л байвал луйварчид, дээрэмчдийн сэтгэл ханадаг юм байх даа

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.210

Илүү авсан мөнгийг иргэдэд буцааж өг. Банк иргэд 2 -ын лунд МИК байх ямарч шаардлага байхгүй. Иргэдийнхээ халаасыг ухаж л байвал луйварчид, дээрэмчдийн сэтгэл ханадаг юм байх даа

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.183

Novshiin bankuud dampuurasai. Gadnii bank oruulmaar bn daan ch hogiin hulgaich avilgachid ashig honjoo hurtegsed tiim yumiig hiihiig husehguil de. Nar uzuulehgui novshnuud bnaa

Зочин
2 жилийн өмнө
192.82.73.238

Huugee buulgah boloogui ymuu arai denduu ymaa

Зочин
2 жилийн өмнө
192.82.73.238

Huugee buulgah boloogui ymuu arai denduu ymaa

Зочин
2 жилийн өмнө
150.129.141.220

Ипотекийн зээлийн хүүг бууруулж,байрны үнийг хямдруулахгүй бол ард түмэн ядуурлын туйлд хүрч,залуучууд маань орон байр авч чадахгүй байна.Байрны урьдчилгаа 30 хувийг бууруулах хэрэгтэй. Төрөөс шийдвэртэй алхам хий.

зочин
2 жилийн өмнө
202.55.188.33

Монгол Банк төгрөгийн ханшаа тогтвортой баривал хүү бага байж болно. Барилга корпораци 5 жил хүүгүйгээр орон сууцаа худалдаалсан жишиг байна, байна

Зочин
2 жилийн өмнө
66.181.188.232

БАНК ДААТГАЛ ГЭСЭН ДЭЭРЭМ АРД ТҮМНИЙГ ХООСОРЧ ҮХТЭЛ ДЭЭРЭМДЭЖ БАЙГААГЫН ЭСРЭГ БОСОЖ ЦУСАА АСГАРУУЛАН ТЭМЦЭХ ЦАГ БОЛЖЭЭ..

Baatar
2 жилийн өмнө
192.82.75.63

Zuv bna huug ni buuruulj ehnees ni tootsoj tulburuus hasalt hiij tootsoo hiih

Uugii
2 жилийн өмнө
202.126.89.173

Bid 8%iar 7 8n jil tolloo. Naad 4.6%ruugaa buuruuldaggvi yumaa gehed ydaj 6% bolgohiig shaardaj bna. Irgedee eniig ajil bolgoj bvgdeeree shaardatsgaay!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.