БНХАУ-ын иргэн Улаан, Монгол улсын иргэн Б.Ганхуягийн уул уурхайн компанийг залилж, амь насыг нь хөнөөх захиалга өгчээ.
Иргэн Б.Ганхуяг:
-Би уул уурхайн компани ажиллуулдаг. 2011 онд баяжуулах үйлдвэрийн төсөл уурхай дээрээ хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагч хайсан. Гэтэл БНХАУ-ын иргэн (Монгол нэр Улаан) хөрөнгө оруулж, 30/70 харьцаатай ашгаа хүртэхээр гэрээ байгуулсан. Удалгүй энэ хүн уурхай, төсөл бүх зүйлийг минь залилж авсан. Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэсэгт намайг залилсан болгож шалгуулж эхэлсэн. Улмаар би иргэний хэргийн шүүхэд гомдол гаргатал Хятад улсын иргэн Улаан намайг алах захиалга өгсөн байсан. Олон жил шоронд суусан н.Наранбаяр гэж хүнд урьдчилгаа өгөөд алах захиалга өгсөн.
н.Наранбаяр гэж хүн тус үйл явдлыг хэлж, миний амь насыг хохироосон болж жүжиглэснээр үлдэгдэл мөнгөө аваад Замын-Үүдээр хил даваад алга болсон. Хэрэг 2017 онд болсон байтал өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллага шалгахгүй байна. Баримт нотолгоо байсаар байтал Монголын ямар ч хуулийн байгууллага шалгалт хийхгүй байна.
Тиймээс төрийн тэргүүнүүд энэ асуудлыг анхааралдаа авч, хяналт шалгалт хийж өгөхийг хүсэж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.