Украины Мариуполь боомт хотын мянга гаруй тэнгисийн явган цэрэг бууж өгсөн гэж ОХУ-ын арми мэдэгдсэн ч Украины эрх баригчид үүнийг үгүйсгэж байна.
Бүслэлтэд ороод байгаа тус хотын орлогч дарга Сергей Орлов украйн цэргүүд үргэлжлүүлэн тулалдсаар байгаа гэж "ВВС" агентлагт хэлсэн юм. Оросын цэргийн хүчний мэдэлд ороогүй байгаа хоёр хэсгийн нэг болох "Азовсталь" төмөрлөгийн томоохон үйлдвэрийн эргэн тойронд тулаан үргэлжилж байгаа гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Харин Оросын телевизээр украйн цэргүүд бууж өгч буй бичлэгийг цацжээ. Гэвч Украины Ерөнхийлөгчийн зөвлөхийн мэдээлснээр, тэнгисийн явган цэргүүд Азовын батальоны цэргүүдтэй холбоо тогтоосон бөгөөд тэдэнтэй нэгдээд байгаа аж. Түүнчлэн АНУ-ын батлан хамгаалахын албаныхан Оросын цэргүүд Мариуполь хотыг бүрэн эзэлсэн гэж бодохгүй байгаагаа онцолсон байна.
Тус боомт хот нь Оросын армийн хувьд гол бай нь бөгөөд тэд Крымийн хойг руу хуурай замын маршрут тогтоохоор эрмэлзэж байгаа билээ. Оросын цэргийн хүчний бүслэлтэд орж, байнгын дайралтад өртсөөр байгаа Мариуполийн украйн цэргүүд сумгүй болж байгаагаа өмнө нь мэдэгдээд байсан юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Америк ч бүр ил цагаандаа гарчээ Зелинскийгээс илүү эрх мэдэлтэй удирдаад байгаа юм биш үү