СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-14

🔴 Э.Бат-Үүл: Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа шүүхийг хэрхэн "базаж" байснаа нотоллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Ардчилсан намын гишүүд долоо хоног бүр хийдэг 4/11 мэдээллийн цагаа өнөөдөр /2022.04.14/ төрийн ордонд хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Жагсагч залуус улс төрд үнэхээр үлгэр дуурайлал үзүүлж чадлаа. Цөөн хэдэн бараа бүтээгдэхүүний үнийн ялгаа сүүлийн зургаан жилд ямар болсныг харлаа. Өнгөрсөн жилүүдэд МАН үнэмлэхүй олонх болж төрийн эрхийг барьсан. Гадаад нөхцөл байдал, олон улсын хямрал, АН-ын байдлаас боллоо энэ тэр гэх хэрэггүй.

АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр: УДШ өнгөрсөн гуравдугаар сарын 31-ны өдөр хуралдаж АН-ын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг баталсан. Өчигдөр албан ёсоор тогтоолоо ирүүллээ. Энэ дүрэм батлагдахаас өмнөх маргаан эцэслэгдлээ. АН-ын хоёр гол шийдвэр гаргадаг байгууллагын нэг болох Үндэсний бодлогын хороонд маш олон өөрчлөлт орсон. Дотооддоо шинэ зохион байгуулалт хийгдэнэ. Нөгөө талд бүртгүүлэх гээд яваад байгаа хүмүүсийн тэмцэл утга учиргүй болов. 

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: Манай намын хувьд хүнд сорилттой тулгарах нь байна. Сунгаанд нэр дэвшүүлэх нэрийдлээр Х.Баттулга УДШ-д нэрээ бүртгүүлэхээр материалаа өгсөн. "Шүүх бол бүтгэлийн байгууллага" гэж хэлсэн явдлыг би Ерөнхийлөгч байсан хүн шүүхийн бие даасан институтыг ойлгохгүй байгаа хэрэг гэж үзэж байна. Нийт АН-ын гишүүддээ сэрэмжлүүлэг хүргэмээр байна. Украйны дайн бол дарангуйллаас ардчилал руу дайрсан түрэмгийлэл юм. МУ-ын ардчилал ч гэсэн үүнд хамрагдаж байна. Х.Баттулга бол МУ-ыг Ази дахь Украйн, Белларусь шиг болгох гэж байна. Х.Баттулга аа одоо боль, залуучууддаа зай тавьж өг. Чи бид хоёр өөрчилж чадахгүй гэж би 461-р ангид хоригдож байхдаа сануулсан юм. Тоохгүй байхаар нь би ч хамт сунгаанд дэвшье гээд бүртгүүлэх гэтэл Х.Баттулгыгаа бүртгэчихээд сунгаагаа хаачихсан байна лээ. Жагсаж байгаа залуучуудаас үлгэр авмаар байна. Бидний үе өнгөрч, залуусын үе ирсэн байна шүү.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.105.186

Ene neg kheden soliotoi yumnuud neg baina aa

Зочин
2 жилийн өмнө
139.5.216.61

Хэрээ хэрээнийхээ харыг гайхав

Zochin
2 жилийн өмнө
202.55.188.38

Ene shorongiin hadaas Ukrainii tsagaan gahai yu gej soliorood baina. 90 ond ardchilal gej hutsaj humuusiin tolgoig erguulj baihdaa Ajilchin tariachnii ih bagsh Leniniig shuumjilj TV eer elgee teverch deeshee harj hylaigaad hutsaj suusniig humuus martaagui baigaa shuu. Odoo ter ueteigee adil zaluuchuudiin tolgoig erguulj horloh gej baigaag mederch seremjiltsgee.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.82

Батүүлийг дэмжинээ. Баттулга одоо болноо. Ерөнхийлөгч байхдаа юу ч хийгээгүй. МАН ын ЗГ ын зөвлөх хийж бж яаж АН ын дарга болох вэ дээ

Орос Хятад Монголын хамтрал ирээдүйн хөгжил
2 жилийн өмнө
66.181.186.93

Эбэ гуай нэг муухай үг хэлсэн билээ. Тэр үг нь яг Орос Украйн хоёрын дайн эхлэх үед Эбэ гуай: Монголын одоогийн нөхцөл байдал энэнээс нээх дээрдэхгүй дээ гэсэн юм. Энэ нь цаад утгаараа Орос, Хятад улсын том өрсөлдөгч АНУ болон НАТО-н тэлэлтийг Монгол улс дэмжиж, Украйны талд орсон элдэв үйлдлийг нам улс төрийнхнөөр дамжуул хийж, мөн ард түмний дунд явуулах бодлогоо илэрхийлсэн тэр бизээ. Ингэж Монгол улсын хөгжлийн дахин 32 жил гажуудуулах санаатай байгаа юм.

зочин
2 жилийн өмнө
202.131.234.194

дэмийрэхээ боль

Монгол
2 жилийн өмнө
73.223.164.35

Ардчилал ярьж нэг л их юм хийсэн хүн шиг шударга царайлахаа боль,энэ ардчилалын гайгаар чинь нийт масс ядуурч,гэр бүл салж хичнээн хүүхэд өнчирөвдөө,архичид,шорондоо ор,тэгээд үх за

Зочин
2 жилийн өмнө
88.100.202.219

Bie biedee atasrhaad bgaamuu haashaa ym negent songogdchihson hoino hiij chadahgui bol oilgomjtoi chadahiig ni haraad bjiiya

Зөв шүү
2 жилийн өмнө
60.76.96.4

Бат-Үүлтэнгүүдийн хүчээр бид хувийн пасспорт өвөртлөөд,хувийн унаагаа унаад,хувийн газар,байшин,бизнесс гээд юм2тай л амьдарч байна.Төрт улсыг МАНын бүтээл гээд ойлгосон хэдэн хөгшчүүл,хоцрогдсон бодолтонгуудын лайгаар бүх өмчөө төр авна,оюун ухаанаа Оросоор удирдуулна гээд байгаа хүмүүс үлдэх үр хүүхэдгүй хүмүүс юм уу?Залуус нийгмээ ардчилсан хэлбэрээр удирдмаар бн,хойно хоцорсон нийгэм Монголд хэрэггүй.

Зочин
2 жилийн өмнө
192.82.77.158

Uls ornuud ediin zasag yaagaachgui bga gendee Biton guai unheer teneg hun uymaa

Ард
2 жилийн өмнө
157.230.36.44

Шар хадны сэтгэцийн тестэнд оруулаа наад тэтгэвэрийн зөнсөн улсуудыг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.