Сэлэнгэ аймагт Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн энэ сарын тавнаас 12-ны өдрүүдэд зохион байгуулагдав
Тэмцээнд 19 аймаг, 3 дүүрэг, 18 клубын эрэгтэй эмэгтэй нийт 64 багийн 1536 тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.
Охидын ангилалд Уурхайчин-21 баг тэргүүлж, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн баг удааллаа.
Хөвгүүдийн ангилалд Сэлэнгэ аймгийн баг тэргүүлж, Залуу Монгол 50, Өмнөговь аймгийн баг удааллаа.
Багийн нийлбэр дүнгээр Сэлэнгэ аймаг тэргүүлжээ
"Идэрчүүдийн улсын аварга-2022"-ийг Монголын волейболын холбоо, Сэлэнгэ аймгийн волейболын холбоо, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, тус аймгийн БТСГ, "Ширхэнцэг хараа констракшн" ХХК, "Мандал апартмент" төсөлтэй хамтран зохион байгуулжээ.
Харин тус тэмцээний ивээн тэтгэгчээр УИХ-ын гишүүн, Сэлэнгэ аймгийн волейболын холбооны тэргүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, МБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Т.Сайнжаргал нар ажилласан аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.