Нийтэлсэн:
Ш.Лхагва
2 жилийн өмнө
Төгсөлтийн үйл ажиллагааг суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгох саналыг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан гаргав.
Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан бүх шатны сургалтын байгууллагад хандан дараах уриалгыг гаргажээ. Үүнд:
- Төгсөлтийн баяр тэмдэглэх нэрийдлээр аялал зугаалга, хүлээн авалт зохион байгуулахгүй байх
- Төгсөлтийн баярыг суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгох
- Боловсролын баримт бичгийг хүндэтгэлтэйгээр гардуулж өгөх
- Мэргэжил сонголт, дараагийн шатны боловсролын байгууллагад сурах хүсэл мөрөөдлөө хуваалцдаг хэлэлцүүлэг болгох
Мөн багш нарт хандан:
- Оюутан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэхээс сэргийлэх
- Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног төхөөрөмж, эд материал авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах
- Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх
- Хүүхдийг гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлахгүй байх сурлагын амжилтыг бодитой үнэлдэг байх
- Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх
- Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй байх, хүлээн авахаас татгалзах
- Бэлэг сэлт, хээл хахууль авахаас сэргийлэх
- Ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө сурагч, эцэг эхээс шан харамж авах, өгөхөөс татгалзах, зуучлахгүй байх
- Төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед хүүхэд, тэдний асран хамгаалагч, эцэг эхийн зөвлөлийг үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд хүргэхгүй байх
- Хуримтлалын сан үүсгэх гэх мэтээр тэгшитгэж, хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх
- Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчдаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахгүй байх
- Шударга, үнэн бодит шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах
Эцэг эх асран хамгаалагч нарт хандан:
- Багш, удирдах ажилтан, байгууллагад бэлэг сэлт, эд материал өгөхгүй байх
- Боловсролын байгууллагын багш, ажилтныг ёс зүйн зөрчилд орох эрсдэл үүсгэхээс сэргийлэхийг
бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид, оюутан сурагч та бүхэндээ зөвлөж байна гэжээ.
САЙДЫН ХАНДЛАГА ЗӨВ БАЙНА. ҮҮНИЙГ УРИАЛГА БИШ ШИЙДВЭР БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ДАРАА НЬ ДҮГНЭХЭД УРИАЛГЫГ ЯАЖ ДҮГНЭХ ЮМ. ХАРИН ШИЙДВЭРИЙГ БОЛ ХЭН ЯАЖ АЖИЛЛАСНААР НЬ ГАРГАЖ БОЛНО.
Хамгийн зөв шийдвэр юм
Ёстой нэг нүдээ олсон шийдвэр бна даа баярлаа
Зөв шийдвэр байна. Багш сурган хүмүүжүүлэгчид ажлаа хийснийхээ төлөө хүүхдүүдээс эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан бэлэг сэлт авах, төгсөлтийн арга хэмжээ гэж мөнгө цуглуулахыг эсэргүүцэж байна. Энэ байдал одоо болтол арилаагүй байгаа. Хэлсэн эцэг эх нь ад болж, хүүхэд нь гадуурхагдах эрсдэл байсаар байна. Эцэг, эх бид л үүнийг зогсоож чадна.
Эцэг эхийн зөвлөл гэж балай авгайчууд багш нарт баяр болгоноор бэлэг өгөх гээд мөнгө хураагаад бдаг.Багшииг эвгүй бдалд оруулж эцэг эхэд дарамт үүсгэд.
Hamgiin zob shiidber bnaa
Er ni bol etseg ehiin zoblol gej songohoo bolio ter heseg bvleg hvmvvs l hvniig bdald hiideg shvv