Өнөөдөр /2022.04.14/ нийслэл хотод өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
9:00 цагт:
-Нээлттэй нийгэм форумд "Бодлогод залуусын хяналт" ТББ-аас "Бодлогын нам" хэлэлцүүлэг зохион байгуулна.
-Нью любрикант технологи (NLT LLC) ХХК нь АНУ-ын НАСА сансар судлалын төслийн хүрээнд, Boron.CLS.Bond технологиор бүтээгдсэн Хөдөлгүүрийн нэмэлт шингэн эмчилгээг Сингапур улсаас оруулж ирдэг компанийн нээлт болон бүтээгдэхүүнүүдийн танилцуулга хийнэ.
-Атрын IV аяны хүрээнд "Эх орны-Эрүүл хүнс үйлдвэрлэгч" тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн болно. Энэхүү зөвлөгөөнөөр хүнсний ногоочид, жимс жимсгэнэ тариалагчид төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хөрсний үржил шим, хүлэмжийн аж ахуй, жимс, жимсгэнийн салбарын хөгжил, судалгаа, хүний нөөц зэрэг олон талт асуудлаар зөвлөлдөнө.
10:00 цагт:
-Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдаж "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
-Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мөн хэлэлцэнэ.
11:00 цагт:
-“Монгол ньюс” мэдээллийн төв иргэдийн цаг завыг хэмнэсэн дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар УБЕГ, Голомт банкнаас мэдээлнэ.
-АН-ын 4/11 мэдээллийн цаг болно.
-Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүсийг нийслэлийн баримжаатай хөгжүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордонд болно.
11:30 цагт:
-Шадар сайд С.Амарсайхан МИК-ийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
-“Үндэсний мэдээллийн төв”-д Монголын залуучуудын холбооноос тус холбооны өмч хөрөнгийн талаар мэдээлнэ.
12:00 цагт: Иргэн Б.Ганхуяг Монгол хүний амийг хөнөөх захиалга өгсөн БНХАУ-ын иргэний хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.
13:00 цагт: УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай тогтоолын төсөл өргөн барина. Дараа нь УИХ-ын даргын өрөөний үүдэнд хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө.
14:00 цагт:
-УИХ-ын ажлын хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын төв, Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцана
-Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн байшингийн дулаан алдагдлыг бууруулснаар гарсан үр дүнг Туушин зочид буудалд танилцуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.