СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-13

Гарааш буулгасан газар ногоон байгууламж бус барилга барих гэж байжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Хотын даргын захирамжаар 2022 онд нийслэлд 188 байршилд 4,860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Тус ажлын хүрээнд БЗД-ийн 18-р хороонд байрлах 53 ширхэг тоосгон гараашийг буулгаж, ногоон байгууламжийн ажил хийгдэх ёстой. Гэтэл тус газар иргэн Б.Доржсүрэнгийн үйлчилгээний барилга баригдахаар болсон талаар мэдээлэл гарсан. Иргэн Б.Доржсүрэн гараашнуудыг худалдаж авч, тус газарт нь барилга барихаар зөвшөөрөл авсан байжээ. Уг асуудлаар БЗД-ээс дараах тайлбарыг хийсэн байна.

 

"Олон нийтийн сүлжээнд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд иргэн Б.Доржсүрэнгийн худалдаа үйлчилгээ, авто гражийн зориулалттай 2 давхар барилгын зургийн талаар мэдээлэл цацагдсан.

Энэ асуудалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 2021 оны 9 дүгээр сард Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт хүргүүлж байсан. Хүсэлтэд тухайн иргэний эзэмшлийн газрыг хүчингүй болгож нийтийн эзэмшилд авч барилга байгууламж барих бус иргэдийн амьдрах орчинд нэн шаардлагатай ногоон байгууламж, явган зам гэх мэт цогц тохижилтыг хийх шаардлагатай байгаа талаар дурдсан.

Баянзүрх дүүргийн хэмжээнд гарааш буулгаж газар чөлөөлөх ажил эрчимтэй үргэлжилж байгаа. Үүнд. Харин мод тарих, ногоон орчныг нэмэгдүүлэх, явганы замаас эхлээд иргэдийн амьдрах орчинд нэн шаардлагатай тохижилтын ажлуудыг хийх аж ахуй нэгж, иргэдийг бүх талаар нь дэмжиж ажиллах болно" гэлээ.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.