Нийтэлсэн:
Т.Сайнбуян
2 жилийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Төгсөлтийн үйл ажиллагааг суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгох уриалгыг нийт бүх шатны боловсролын байгууллага болон багш нар, эцэг эхчүүдэд уриалав.
БҮХ ШАТНЫ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА:
- Төгсөлтийн баярыг суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгох
- Боловсролын баримт бичгийг хүндэтгэлтэйгээр гардуулж өгөх
- Мэргэжил сонголт, дараагийн шатны боловсролын байгууллагад сурах хүсэл мөрөөдлөө хуваалцдаг хэлэлцүүлэг болгох
БАГШ НАР:
- Оюутан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэхээс сэргийлэх
- Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног төхөөрөмж, эд материал авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах
- Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх
- Хүүхдийг гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлахгүй байх сурлагын амжилтыг бодитой үнэлдэг байх
- Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх
- Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй байх, хүлээн авахаас татгалзах
- Бэлэг сэлт, хээл хахууль авахаас сэргийлэх
- Ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө сурагч, эцэг эхээс шан харамж авах, өгөхөөс татгалзах, зуучлахгүй байх
- Төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед хүүхэд, тэдний асран хамгаалагч, эцэг эхийн зөвлөлийг үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд хүргэхгүй байх
- Хуримтлалын сан үүсгэх гэх мэтээр тэгшитгэж, хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх
- Шударга, үнэн бодит шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах
ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИД:
- Боловсролын байгууллагын багш, ажилтныг ёс зүйн зөрчилд орох эрсдэл үүсгэхээс сэргийлэхийг
бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид, оюутан сурагч та бүхэндээ зөвлөж байна.