СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-04-13

ЧУУЛГАН: Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах хуулийн төслийг 30 минутын дараа хэлэлцэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Уг хуулийн төслийг илүү боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авахыг АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хүслээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Цаг үеийн нөхцөл байдал амаргүй байна. Энэ хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэх ёстой. Хямралтай үеийг хамтын хүчээр давмаар байна. Иймээс 30 минутын завсарлага өгч байна" гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.