СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Баасанцогтыг яллагдагчаар тооцжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Өмгөөлөгч Ц.Баасанцогттой холбоотой хэмээн нэр бүхий шүүгчдэд сахилгын арга хэмжээ авхуулах гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан өнгөрсөн оны зургадугаар сард Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан.

Уг сахилгын хэргийг Шүүхийн сахилгын хорооны гишүүд өчигдөр 14.00 цагт хэлэлцэхээр товлосон боловч бас л хойшлууллаа. Тус хорооны хуралд оролцох нэг гишүүнд хүндэтгэн үзэх шалтгаан гарсны улмаас уг асуудлыг энэ сарын 26-ны 13.30 цагт хэлэлцэхээр болсон байна.

Дээрх хоёр ТББ-ынхан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарыг ёс зүйгээ зөрчсөн хэмээн гомдол гаргаснаар сахилгын хэрэг нээгээд буй билээ. Тэднийг өмгөөлөгч Ц.Баасанцогтын хамт “Энканто” хотхонд 2020 оны арванхоёрдугаар сард архидан согтуурсан хэмээн гомдол мэдүүлсэн байдаг. юм.

Ташрамд дурдахад, Ц.Баасанцогтыг өнгөрсөн долоо хоногт тагнуулын байгууллагынхан хойшлуулшгүйгээр цагдан хорьсон билээ. Экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хэрэгт шалгуулж буй таван хүнд галт зэвсэг нийлүүлсэн байж болзошгүй хэмээн түүнийг саатуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гэнэ. Гэвч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн өмгөөлөгч нар нь ерөнхий шүүгчид нь гомдол гаргаад буй аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Тэрбишийн Жамьянмядаг
2 жилийн өмнө
202.9.47.51

Эрдэнэчимэгийн Баасанжаргал гээд манай шоронгийн нөхрийн өмгөөлөгч бсан хүн бна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.