Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбай дээр гарч ирж жагсагч залуучуудтай өөрийн биеэр уулзаж, тэдний санал хүсэлтийг хүлээж авч, тайлбар мэдээлэл өгч, эгзэгтэй цаг үед залуучуудтай хамтран ажиллах санал тавьсан.
“Ажлаа хий, гараад ир” хэмээн шаардаж байсан жагсагч залуучууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсаны дараа ажлын хэсэгт орж ажиллах төлөөллөө сонгохоор ширүүхэн маргааныг өрнүүлээд байгаа. Залуучуудын хувьд өөрсөдтэй нь уулзаж уучлалт гуйж, асуудлаа ярьж чаддаг залуу Ерөнхий сайдтай хамтран ажиллахыг бүгд л хүсэж байгаа бололтой.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Улсын хамгийн том хулгайчидтай хийх тэмцэлдээ Ерөнхий сайд залуучуудаасаа маш их хүч, дэмжлэг авлаа. Ерөнхийлөгч, дарга, гишүүн байсан эсэхээс үл хамааран хуулийн өмнө эрх тэгш шалгуулж хариуцлага тооцох шударга засаглалын төлөө тэмцэлд Ерөнхий сайдад улс төрийн дэмжлэг үзүүлнэ” хэмээн жиргэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудад авлига, хээл хахуультай хатуу тэмцэнэ гэдгээ амлаж, үр дүнг нь хамтдаа үзнэ гэдгээ хатуухан мэдэгдлээ. Залуучууд Ерөнхий сайдын Хөгжлийн банкыг дээрэмдсэн луйварчид болон авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх уриалгыг дэмжихээ ийн илэрхийллээ. Одоо Ерөнхий сайдад хүчтэй, зоригтой ажиллах л үлдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2 hulgaichaa l dar sahal jenko busad ni bugd niileed 50% l baigaa ihenh ni uruu tuluud yabaj ba
2 hulgaichaa l dar sahal jenko busad ni bugd niileed 50% l baigaa ihenh ni uruu tuluud yabaj ba