Хууль зүйн байнгын хорооныөчигдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуусан. Тэрбээр, иргэний үнэмлэх дээр иргэдийн регистрийн дугаарыг хэвлэхгүй, 12 оронтой тоо хэвлэгдэх болж байгаа юм байна. Тэгэхээр хүмүүс иргэний үнэмлэхээ солих хэрэгтэй болох уу, солих тодорхой хугацаа өгөх үү. Хүн бүр үнэмлэхээ сольвол багагүй зардал гарна. Хэмнэлтийн горим руу шилжиж байгаа энэ үед ингэж зардал гаргах нь хэр зохистой вэ хэмээн тодруулав.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан:
-Энэ асуудлыг ямар нэг нэмэлт зардал гаргахгүйгээр шийдэж байгаа. Иргэдийн гар дээр байгаа иргэний үнэмлэх хүчин төгөлдөр хэвээрээ байна. 16 нас хүрч шинээр, 25, 45 насанд үнэмлэхээ шинэчлэн сольж буй иргэдэд шинэ загварын иргэний үнэмлэх олгоно.
Шилжилт хөдөлгөөн хийгдэж гэрийн хаяг нь өөрчлөгдсөн, эсвэл үнэмлэхээ шинэчлэхийг хүссэн хүмүүст шинэ үнэмлэх авах эрх нь нээлттэй гэсэн хариулт өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Teneguuded uur hiih ajil alga ym bhdaa iim hiij soliorch baihaar emneleg tsetserleg hotiin gudamjaaraa yavgan hun chuluutei yavj bhoor zam tavi
Үнэмлэхээ хаячихсан шинээр үнэлэх авъя
25 nas hurch baigaa irgend unegui olgono gej oilgoh uu