Богд уулын дархан цаазат 50 орчим га газарт Цэцгэн эрхит ловон Бадамжунай бурхны хөшөө бүхий бүтээн байгуулалтыг барьж эхэлжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хороонд хийгдэж байгаа юм. Тус бүтээн байгуулалт нь дүүжин гүүр, алхалтын зам, ногоон байгууламж, 200 машины зогсоолтой байхаар зураг төсөл нь хийгджээ. Уг асуудлын талаар холбогдох байгууллагаас тодруулахад улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт ороогүй, бүтээн байгуулалтын ажил 2021 оны 8 дугаар сард эхэлсэн гэв. Энэ талаар хэрэгжүүлэгч компани болох "Хөхий хан" ХХК-ийн захирал Ч.Чинзоригоос тодруулга мэдээллийг газар дээрээс хүргэсэн.
Тэгвэл Богд уулын орой хэсэгт бурхан барих зөвшөөрлийг хэн, хэдэн онд өгсөн асуудлаар Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Төмөр-Очироос тодрууллаа.
Т.Төмөр-Очир: Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2018 оны А539 дүгээр захирамжаар “Лувсан данзан равжаа академи” ТББ-д Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын хязгаарлалтын бүсэд 23.5 га газрыг түүх соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах зорилгоор газар ашиглах эрхийг олгосон байна.
Харин газар ашиглах эрхийн гэрчилгээг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас 2019 оны нэгдүгээр сард олгосон. Уг газарт Цэцгэн эрхит ловон Бадамжунай бурхны хөшөө цогцолбор бүхий төслийг хэрэгжүүлэхээр холбогдох газруудаас зөвшөөрөл авсан.
Тухайлбал, Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавраа 2018 онд батлуулж авсан. Барилга эхлүүлэх зөвшөөрлийг Хот байгуулалт хөгжлийн газраас 2021 оны тавдугаар сарын 11-ны 169 дүгээр зөвшөөрлөөр барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авсан байгаа юм. Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны зүгээр дээрх холбогдох зөвшөөрөл, баримт бичгийг хууль ёсны дагуу авсан эсэхийг хянаж шалгана. Дархан цаазат газарт газар ашиглах эрхийг холбогдох зөвшөөрөгдсөн бүсэд олгож болдог байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ytsaar xandiv asyygaqd bsan bx
Хотын менежер Бадамжунайгийн хөшөөг байгуулсан нь харь орны таниж мэдэхгүй ламын хөшөөнөөс дээр юм. Ард түмэний хөрөнгийг овоо идэж уусан хүн дээ хөөрхий.