СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-04-12

“Үр зулбуулах эм зарна“ гэх зар байршуулж, 100 гаруй иргэнийг хохироожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Цахим орчинд үр зулбуулах эм зарах зар байршуулан, тухайн зараар холбогдсон охид, эмэгтэйчүүдэд үр зулбуулах эмийг өөр эмээр орлуулан зарж буй хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, шалгагдаж байна.

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч И.Марияа:

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалан залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тухайлбал, Улсын болон хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт зөвхөн эмчийн хяналт дор хэрэглэх үр зулбуулах төрлийн эмийг зарна гэх хууль бус зарыг цахим орчинд байршуулж, тухайн зарын дагуу холбогдсон .    

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Батмөнх:

Үр зулбуулах эмийг хувь хүн дээрээс, гар дээрээс худалдан авалт хийх нь аюултай. . Өсвөр насныханд эрүүл мэндийн боловсрол хамгийн чухал байдаг. 12-16 настай охид сэтгэл санаа нь тогтворгүйтэж, дааврын өөрчлөлт орж, сарын тэмдэг нь ирдэг учраас ээж нь, төрсөн эгч нь маш сайн анхаарч, ярилцаж байх хэрэгтэй.   

Эцэг эхчүүд та бүхэн өсвөр насны хүүхдүүдтэйгээ байнга ярилцах, тэдний сэтгэл санаа ямар байгаа талаар зөвшилцөх, түүнчлэн бэлгийн боловсрол олгож байх нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.