СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чилид усны хангамжийг хязгаарлана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Чили улсад 13 дахь жилдээ үргэлжилж буй ган гачгийн улмаас зургаан сая шахам хүн амтай нийслэл Сантьяго хотод усны хэрэглээг хязгаарлахаар болжээ.

Сантьяго хотын захирагч Клаудио Оррего энэ талаар мэдэгдэхдээ "Аливаа хот усгүйгээр оршин тогтнож чадахгүй. Бид Сантьягод амьдарч буй хүн бүрт ус хүрэлцэхгүй болох нөхцөл байдалд бэлдэх ёстой болсон бөгөөд энэ бол хотын 491 жилийн түүхэнд урьд өмнө хэзээ ч тохиож байгаагүй явдал. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж Сантьяго хот түүхэндээ анх удаа усны хязгаарлалт тогтоох төлөвлөгөөтэй байна" хэмээн тэмдэглэсэн байна.

Энэхүү төлөвлөгөөний дагуу, ногооноос улаан руу шилжих дөрвөн шатлалт системийг хэрэгжүүлэх ба усны даралтыг хязгаарлаж, 1.7 сая орчим хэрэглэгчийн усны хэрэглээг 24 цаг хүртэлх хугацаагаар ээлжлэн таслах аж. Тодруулбал, гол мөрний усны хомстлын хэмжээнээс шалтгаалан усан хангамж 12, зургаа, эсвэл дөрөв хоног тутамд тасалдах эсэхийг тодорхойлох хэдий ч өдөр бүр өөр өөр газарт ус тасрах юм.

билээ. Чилийн усны нөөц сүүлийн 30 жилийн хугацаанд 10 хувиас 37 хувиар буурсан бөгөөд 2060 он гэхэд тус улсын хойд болон төв хэсэгт дахин 50 хувиар буурах магадлалтай гэж эрх баригчид тооцоолсон байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.