Хөгжлийн банкнаас зээл авахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт холбогдоод буй УИХ-ын зарим гишүүний хамаарал бүхий аж ахуйн нэгжид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийжээ.
Тус газрынхан өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хоёр хэрэгт холбогдох 14 объектод нэгжлэг хийсэн талаараа өчигдөр цахим хуудсандаа мэдээлсэн байсан.
Баттай эх сурвалжуудын өгүүлснээр нэг нь УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн байр, эгч, дүү нарынх нь гэрт эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд уг ажиллагааг явуулсан гэнэ. УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хамаарал бүхий хүн буюу төрсөн эгч нь гүйцэтгэх захирлаар ажилладаг “Вертекс майнинг партнерс” ХХК Хөгжлийн банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Уул уурхайн чиглэлийн тус компанид давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн дээрх банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, эл компанийн хувьцаа эзэмшигч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарыг холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж эхэлсэн билээ.
Улсын ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт гаргахаар төлөвлөж буй хэмээн зарим хэвлэлд бичих болсон УИХ-ын гишүүдийн дунд Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням нар байгаа ч прокурорын байгууллага, АТГ-аас тэдний нэрийг хараахан өргөн бариагүйг эх сурвалжууд баталлаа.
Г.РАВЖАА
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
10 сая гаруй ам.долл...уул уурхайн компаниудын хувьд их мөнгө биш байна...олигтой хөрөнгө оруулалт болох уу
Харах царайны 3 луйварчин. Дор нь эргүүлээд буцаагаад өгчих ухаан нь дутсан лаларууд, тэгж чадахгүй л дээ, чааваас.
Jenko sahal aa avrah gej uur tuuruulj ba atg prokoroo mafiin ezedees salga